Олс таталтын улсын аварга шалгаруулах тэмцээнд аймаг, нийслэл, дүүрэг болон их, дээд сургуулийн баг тамирчид оролцох юм. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй гэсэн төрлөөр болох бөгөөд баг бүр үндсэн найм, сэлгээний нэг тамирчинтай байна. Мөн эрэгтэй баг тамирчид 640 хүртэл кг, эмэгтэй 520 хүртэл кг жинтэй байх аж. Дөрөвдүгээр сарын 20-ны бямба гаригийн 15:00 цагаас “Аварга” БТДС-ийн А танхимд баг тамирчдыг бүртгэж, мандат олгох талаар Олс таталтын холбооноос мэдээллээ.
Тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн баг тамирчид өргөмжлөл, 800 мянган төгрөг, дэд байр өргөмжлөл, 500 мянган төгрөг, гуравдугаар байр өргөмжлөл, 300 мянган төгрөгийн урамшуулах хүртэх аж.