
Багануур дүүрэгт дөрөвдүгээр сарын 1-15-ны өдрүүдэд спортын мастер Д.Эрдэнэчулууны нэрэмжит сонгон шалгаруулах болон Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс Хэнтий аймгийн охидын баг мөнгөн медаль хүртлээ. Д.Жаргалсайхан дасгалжуулагчай Ж.Энхзул ахлагчтай охидын багийн хувьд 20007 оноос тасраад байсан медалийн буухиаг авчирлаа.
Мөн тэмцээний шилдэг довтлогчийг Дадал сумын Амарсанаагийн Осгонтамир хоёр дахь удаагаа шалгарлаа.
Хэнтий аймгийн Волейболын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Батширээт сумын багш спортын мастер Д.Жаргалсайхан, Туслах дасгалжуулагч О.Батбилэг /Тэмүүжин ЦС-ын биеийн тамирын багш/, туслах дасгалжуулагчаар С.Соёл-Эрдэнэ Дадал биеийн тамирын багш, П.Нэргүй Спортын мастер нар амжилттай оролцсон байна.
Тэмцээнд амжилттай оролцоход дэмжлэг туслалцаа үзүүлсэн Хэнтий аймгийн ЗДТГ, БТСХороо, Магсаржав даргатай "Харгуй" компани, Багануур дүүргийн хийдийн хамт олон, аймгийн "ХАС банк, Тэмүжин цогцолбор сургууль, Аймгийн Цагдаагийн газрын хамт олон, Ханбүргэд худалдааны төв, Багануур дүүргийн Биндэр сумын нутгийн зөвлөл С.Дамбаренчин, Өмнөдэлгэр сумын нутгийн зөвлөл Жаргалсайхан,дадал сумын ИТХ,ЗДТГ-ын хамт олон Батширээт сумын нутгийн зөвлөлийн хамт олонд тамирчид багш дасгалжуулагчид эцэг эхийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна.