Оюутнуудад сар бүр олгодог 70 мянган төгрөгийг 20 хувиар нэмж, 94 мянган төгрөг болгох гэж байгаа тухай мэдээллийг жиргээчид өнөөдөржин “нисгэв”. Энэ мэдээлэл үнэн эсэхийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Тэтгэлэгт хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Батсайханаас тодруулахд, “Одоогоор оюутны тэтгэлэг нэмэгдэнэ гэсэн шийд гараагүй байгаа. Албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй” гэлээ. Салбарын яамны мэргэжилтний хариултаар бол оюутны тэтгэлэг нэмэгдэнэ гэсэн нь цуу яриа бололтой.
Д.ЦЭЭНЭ