“Оддын дайн” киноны Адмирал Моттийн дүрээрээ танигдсан Америкийн нэрт жүжигчин Ричард Лепарментиер 66 насандаа таалал төгсчээ. Тэрээр 1977 онд үзэгчдийн хүртээл болж байсан “Оддын дайн”-ы дөрөв дэх цувралд тоглож байсан юм. Лепарментиер амьдралынхаа сүүлийн жилүүдийг Английн жижиг хотуудын нэг Батад өнгөрүүлсэн ч саяхнас гэр бүлийхэнтэйгээ хамт Техаст амьдарч байжээ.
Одоогоор түүний үхлийн шалтгааны талаар ар гэрийнхнээс нь ямар нэг тайлбар хийгээгүй байгаа бөгөөд илүү тодорхой мэдээлэл ч алга байна. Түүнийг өчигдөр таалал төгссөний дараа нэрт жүжигчинтэй хамтран ажиллаж байсан кино ертөнцийн анд нөхөд нь болон олон мянган шүтэн бишрэгчдээс нь эмгэнэл илэрхийлсээр байна. Лепарментиер “Оддын дайн”-аас гадна нэгэн цагт үзэгчдийг байлдан дагуулж байсан “Octopussy", "Who Framed Roger Rabbit", "Superman II" бүтээлүүдээрээ алдаршсан, кино урлагийн хүндтэй эрхэм билээ.
Э.АНХТУЯА