Хуучирсан мэдээ: 2013.04.17-нд нийтлэгдсэн

Циркчин “Titanic Tulga”

Монголын циркийн урлагийг дэлхийн тавцанд таниулж яваа Б.Баттулгын эр зориг, бяр чадал, ур дүй шаардсан циркийн сонирхолтой үзүүлбэрүүдийг магтсан мэдээллүүд гадны  зарим эх сурвалжаар цацагджээ. АНУ-ын олон муж, хотуудад эр зоригийн гайхамшигт үзүүлбэр үзүүлсээр нилээдгүй хугацааг үдсэн тэрээр Америкт аль хэдийнэ “The Titanic Tulga” нэрээр алдаршжээ. Монголд төрж өссөн Б.Баттулга Чингисийн эр зоригт баатрын сүр хүчийг харуулсан хүч тамирын болон тэнцвэрийн үзүүлбэрүүдээрээ үзэгчдийн танил болсон хэмээн Америкийн ringling.com мэдээлсэн байна.

Тэрээр багаасаа л барилдах дуртай, спортод элэгтэй хүүхэд  байжээ.  Хэдийгээр тэр МУИС-ийг антроплогич мэргэжлээр төгссөн ч өөрийн сонирхлыг даган Дашлхагва багшийнхаа байгуулсан “Гран Па” урлагийн студид суралцсан байна. Б.Баттулга одоогоор “Ринглинг брос” циркийн “Алтан шоу”-нд таван метрийн урттай, 34 кг жинтэй гуалин модтой хүч тамирын үзүүлбэр, мөн Куба Улсын жүжигчинтэй хамтран тэнцвэрийн үзүүлбэр үзүүлдэг байна.

Америкт циркийн үзүүлбэрийн “Улаан шоу”, “Цэнхэр шоу”, “Алтан шоу” гэж байдаг бөгөөд үүнээс улаан, цэнхэр шоунууд нь үзүүлбэрийн хувьд том, нэг дор гурван үзүүлбэр зэрэг явагдаж байдаг бол алтан шоу нь түүнээс арай жижиг зайд, нэг рингтэй талбайд үзүүлбэрээ хийдэг ажээ.

  Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж