Халбага баригчтай аяга

Хуучирсан мэдээ: 2013.04.17-нд нийтлэгдсэн

Халбага баригчтай аяга

Энгийн жижиг зүйлээс бидний амьдралын ая тух эхэлдэг. Цай юм уу кофе найруулаад уух гэтэл халбага таны хамрыг ирж цохиод байдаг уу. Үүнийг шийдсэн нэгэн аяга худалдаанд гарчээ.

Дотроо халбага баригч ховилтой уг аяга худалдаанд гараад долоохон хоногийн дотор нэг сая ширхэг зарагдсан байна.

Энгийн юм шиг санагдаж болох ч ая тухыг хангахаар бүтээгдсэн энэхүү аяга олон хүнд таалагдсан бололтой.

Т.ТҮВШИН


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж