
Хэлэлцүүлэг эхлэх шатанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Энэ төслөөс хоёрыг нь хэлэлцээд үлдсэнийг буцаах хэрэгтэй. Дутуу, дулимаг хууль болсон байна” гэсэн бол УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Шинэчлэл хийх гэхээр тээг саад болдог зангаа О.Баасанхүү гишүүн та татах хэрэгтэй. Ярьдаг зүйл нь манай дарга Н.Энхбаяр гэх юм. Болих хэрэгтэй” хэмээн хариу хэлж байв. Харин хууль зүйн салбарт хийх шинэчлэлийн хүрээнд боловсруулагдсан энэхүү төслийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Чамбай төсөл болсон. Мэргэжлийн хүмүүс ажилласан” хэмээн тодотгож байв.
Г.ДАРЬ