Д.Сумъяабазар түр үнэмлэхээ гардлаа

Хуучирсан мэдээ: 2013.04.17-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар түр үнэмлэхээ гардлаа

Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 26-р тойргийн хороо өнөөдөр хуралдаж, МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазарт УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь олголоо. Одоо Тойргийн хороо дахин санал хураалтын дүнг СЕХ-нд танилцуулах юм. СЕХ нэр дэвшигчийг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхийг УИХ, Ерөнхийлөгчид айлтгасны дараа Д.Сумъяабазар тангараг өргөнө. Аварга Д.Сумъябазар тангараг өргөснөөр МАН УИХ-д 26 гишүүнтэй болох юм.

Сануулахад, өнгөрсөн ням гаригт буюу дөрөвдүгээр сарын 14-ний өдөр СХД-т дахин санал хураалт явуулж, АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр, МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар нар өрсөлдөсөн юм. Дахин санал хураалтаар босго хувь байхгүй учраас хамгийн их санал нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдох хуультай.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж