Өнгөрсөн онд “Ээжийн дайсан” инээдмийн киногоо үзэгчдэд хүргэсэн “Милл” кино компанийн ээлжит бүтээл “Шарталт” инээдмийн уран сайхны кино энэ сард нээлтээ хийхээр албан ёсны трэйлер, киноны клипээ дэлгэлээ. Уг кионны найруулагчаар Л.Лхагважаргал ажиллан, продюсероор Д.Мөнхбат ажиллаж, гол дүрүүдэд жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий, Б.Баатархүү, Б.Бямбацогт нар тогложээ.
“Милл” кино компанийн уран бүтээлчид хоёр дахь уран бүтээлээрээ сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод буй архидалтын талаар хөнджээ. Тэд өнөөгийн нийгэмд хэт их газар авсан архидалт чухам юунд хүргэж байгааг залууст сургамж болгон хэлэх үүднээс уг киногоо хийсэн хэмээн онцолсон юм.
Киноны дууны үгийг реппер Gee бичиж, хөгжмийг “Нэгүн” студийн захирал, хөгжмийн зохиолч Оки бичжээ.
“Шарталт” киноны трэйлерийг хүргэе
“Шарталт” киноны дуу
Г.ДАША