
Нийгмийн улстөрийн амьдралын хүрээнд эмэгтэйчүүдийн нөлөөлж эхэлсэн байдлыг түүхийн цаг хугацааны хувьд авч үзвэл МТӨ 3000 жилийн тэртээ эртний Египетийн хатад улс орноо захирч байсан тухай түүхийн баримт үлдсэн байх бөгөөд хамгийн анх түүхэнд нэрийг нь дурдсан эмэгтэй удирдагч бол Урукын дайны дараах тусгаар тогтносон Месопотамын хот улсыг МТӨ 2500 жилийн тэртээ захирч байсан Ку Бабаг гэж тэмдэглэжээ.
XX-р зуунд эмэгтэйчүүдийн хүний эрхийн асуудлыг дэвшүүлэн, нийгэм улс төр, эдийн засгийн салбарт тэгш эрхтэй оролцуулах шинэ хандлага гарч зарим үр дүнд хүрсэн байна. Тухайлбал эмэгтэйчүүд боловсрол олж авах, хөлстэй ажил эрхлэх, улс төрд оролцох зэрэг асуудалд ихээхэн өөрчлөлт гарч ардчилсан институцууд бодлого боловсруулж шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэгш оролцоог хангах шинэ зорилтыг тунхагласан юм. XX-р зууны сүүлийн хагаст эмэгтэйчүүдийн талаархи тогтсон ойлголтуудад огцом өөрчлөлт гарлаа. Эмэгтэйчүүд зөвхөн гэр бүлийн хүрээнд гол байр суурьтай байна гэсэн энгийн хэвшмэл ойлголт задарч, дэлхийн 2-р дайны үеэс эмэгтэйчүүдийн энгийн ажил хөдөлмөрт татагдан орох үйл явц харьцангуй өссөн байна. Мэргэжлийн ажил хөдөлмөр эрхлэх, боловсрол эзэмших, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох чадвар ихээхэн нэмэгдэв. Нийгмийн амьдралын ихэнх салбарт нарийн мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүдийн тоо өсч эмэгтэйчүүдийн чадавхи боломж нэмэгдлээ.
Ардчилсан болон ардчилсан бус аль ч нийгэмд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн хоорондын харилцааны асуудлыг хөндөөгүй нийгмийн ямар нэг өөрчлөлт түүхэнд байхгүй билээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгийн анх ардчилсан хүчнүүд хүлээн зөвшөөрч баталгаажуулсан боловч олон орон эхний жилүүдэд тодорхой алхам хийхээс цааргалж байлаа. Жишээ нь АНУ, Нэгдсэн Вант Улсын эмэгтэйчүүд санал өгөх эрхээ 1920, 1930-аад онуудад олж авсан байдаг.
Шинэ Зеланд нь анх 1893 онд эмэгтэйчүүдийн сонгох эрхийг бүрэн хангасан анхны орон болсон бол Финланд улс 1906 онд эмэгтэйчүүдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулжээ. 21-р зууны эхэн гэхэд дэлхийн улс орнуудын 95 хувь нь эмэгтэйчүүдийн улс төрийн эрх болох сонгох, сонгогдох эрхийг бүрэн баталгаажуулаад байна.
Ардчилсан засаглалын нэг гол зарчим нь хүний эрхийг хүндэтгэх явдал бөгөөд түүний дотор эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн улс төрийн тэгш эрхийг бүрэн хангах явдал багтдаг. Олон зууны туршид эмэгтэйчүүдийн эрхийн тухай яригдаж тодорхой өөрлөлтүүд гарч байгаа ч эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засаг, нийгмийн эрх эрх чөлөөг хангах явдал хангалттай бус байсаар байна. Эрчүүд болон эмэгтэйчүүдийн хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох тэгш төлөөлөл нь 1979 онд НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас баталгаажуулж 1981 оноос хүчин төгөлдөр хэрэгжих болсон Эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг устгах тунхаглалын гол агуулга билээ. Энэхүү тунхаглалд улс орнууд гарын үсэг зураад 30 гаруй жил өнгөрч, энэ хугацаанд 179 орон энэхүү конвенцид нэгдэн эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд төлөөлөл болгох үйл ажиллагааг идэвхийлэн дэмжиж байна.
Орчин үеийн сонгуулиар сонгогдож, томилогдсон удирдагчдаас 1960 онд Шри Ланкийн Ерөнхий сайдаар сонгогдсон Сиримаво Бандранайк дэлхийн анхныүндэсний хэмжээний эмэгтэй удирдагч гэж тооцогддог.Тэрээр улс орныхоо засгийн газрын тэргүүнээр гурван удаа сонгогсон бөгөөд Шри Ланкийн “Эрх чөлөө нам”-ыг удирдан манлайлж байсан хүчирхэг эмэгтэй байв. 1960-аад онд БНЭУ-ын Ерөнхий сайдаар Индира Ганди болон Израйлийн Ерөнхий сайдаар Голда Мэйр нар сонгогдсон явдал нь эмэгтэйчүүдийн хувьд 1960-аад оны том амжилт байлаа.
1960 оноос өнөөг хүртэлх эмэгтэйчүүд төрийн тэргүүн болон засгийн газрын тэргүүнээр сонгодсон байдлыг харахад 1990 оны ардчилсан шилжилтийн дараа эмэгтэйчүүд Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад сонгогдох явдал нэмэгдсэн байна.
ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ | |||
| Бүс | Тоо | Улсууд |
1 | БаруунЕвроп | 16 | Финланд (2), Франц, |
2 | ЗүүнЕвроп | 14 | Болгарь, Гүрж,Латви, |
3 | ЛатинАмерик | 11 | Аргентина (2), Болив, |
4 | Африк | 14 | Брунди, ТөвАфрикийн |
5 | ТөвболонөмнөдАзи | 7 | Бангладеш (2), |
6 | ЗүүнАзи | 5 | Индонейз, |
7 | Каррибынтэнгисийнорнууд | 5 | Домникан, |
8 | Номхондалайнорнууд | 2 | ШинэЗиланд(2), |
9 | ОйрхиДорнод | 2 | Израйль (2) |
10 | ХойдАмерик | 1 | Канад |
11 | Австрали | 1 | Австрали |
| ЭМЭГТЭЙ УДИРДАГЧИДТАЙ УЛС ОРНУУД /2013 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН БАЙДЛААР/ | |||
| Улс | Албантушаал | Нэр | Албанажлааавсанхугацаа |
1 | ХБНГУ | Канцлер | АнгелаМеркель | 2005.11.22 |
2 | Либери | Ерөнхийлөгч | ЭллэнЖонсонСирлеэф | 2006.01.16 |
3 | Аргентина | Ерөнхийлөгч | КристинаФернандзДеКирчнер | 2007.12.10 |
4 | Бангладеш | Ерөнхийсайд | ШейхХасинаВажед | 2009.01.06 |
5 | Айсланд | Ерөнхийсайд | ЖоаннаЁгурдартотир | 2009.02.01 |
6 | Литви | Ерөнхийлөгч | ДалияГрибатская | 2009.07.12 |
7 | КостаРика | Ерөнхийлөгч | ЛаураЧинчилла | 2010.05.8 |
8 | ТринидадТобаго | Ерөнхийсайд | КамалаПерсадБиссесар | 2010.05.26 |
9 | Австрали | Ерөнхийсайд | ЖулиаЖиллард | 2010.06.24 |
10 | Словак | Ерөнхийсайд | ИвертаРадикова | 2010.07.08 |
11 | Бразил | Ерөнхийлөгч | ДилмаРоуссэф | 2011.01.01 |
12 | Косово | Ерөнхийлөгч | АтипетеЖахаага | 2011.04.07 |
13 | Тайланд | Ерөнхийсайд | ИнглукЧинаватра | 2011.08.08 |
14 | Дани | Ерөнхийсайд | ХэллеТорнингШмидт | 2011.10.03 |
15 | Ямайк | Ерөнхийсайд | ПортиаСимпсонМиллер | 2012.01.05 |
16 | Малави | Ерөнхийлөгч | ЖойсБанда | 2012.04.07 |
17 | БНСУ | Ерөнхийлөгч | ПакИнХэ | 2013.02.25 |
1995 онд НҮБ-ийн дэлхийн эмэгтэйчүүдийн 4 дүгээр их хурал Бээжин хотод болж “Бээжингийн үйл ажиллагааны төлөвлөгөө” гэж нэрлэгдсэн баримт бичиг гаргасан бөгөөд үүнд дурдсанаар “Шийдвэр гаргах бүх түвшинд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн оролцооны түвшин ялгаатай байна”, “ Эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих механизм бүх түвшиндээ хангалттай бус байна” гэж заасан нь эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг чиглүүлж өгсөн гол заалтуудын үндэс нь болжээ.Эдгээр заалтууд нь 1995 он гэхэд дэлхийн хэмжээнд Парламентд эзлэх эмэгтэйчүүдийн эзлэх хувь буурч доод танхимын хэмжээнд 1985 онд 12%, дээд танхимын хэмжээнд 12,7% байснаа арван жилийн дараа доод танхим дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 11,6% болж дээд танхим дахь эмэгтэйчүүдийн хувь 9,4% болжээ.
Сүүлийн 15 жилийн дотор улс үндэстнүүдийн парламентуудад эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэхэд ихээхэн дэвшил гарсан. 1995 онд дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүд нийт парламентын гишүүдийн 11,3%-ийг эзэлж байсан бол 2005 онд энэ тоо 16% болж өсчээ. Харин энэ жил буюу 2012 оны 10 сарын 31ны байдлаар дэлхийн хэмжээнд хууль тогтоох хурлын 20,4%-ийг эмэгтэйчүүд эзлэх болсон байна.
ДэлхийнПарламентын бүхтанхимындундажааравчүзвэл | |
НийтПарламентын гишүүдийн тоо | 45908 |
Эрэгтэйгишүүдийн тоо | 36553 |
Эмэгтэйгишүүдийн тоо | 9355 |
Эмэгтэйчүүдийндэлхийнпарламентын |
20.40% |
Дэлхийн хэмжээнд хууль тогтоох байгууллага дахь
эмэгтэйчүүдийн эзлэх хувийг бүсчлэн авч үзвэл Скандиновын улс орнууд хамгийн
өндөр буюу бүсийн хэмжээнд 42,0% үзүүлэлттэй тэргүүлж байна.
Нэг танхимтай парламент болон | Сенат болон парламентын дээд | Хоёр танхимыг нэгтгэж авч | |
Скандиновын улсуудад | 42.0% | — | — |
Хойд ба Өмнөд Америк | 23.8% | 24.6% | 24.0% |
Европ /Скандиновын орнуудын оролцуулаад/ | 23.6% | 21.1% | 23.1% |
Европ /Скандиновын орнуудын оролцуулахгүйгээр/ | 21.9% | 21.1% | 21.7% |
Африк | 20.8% | 17.4% | 20.4% |
Ази | 18.5% | 14.2% | 18.0% |
Араб | 14.9% | 6.4% | 13.2% |
Номхон далайн орнууд | 12.7% | 34.8% | 15.2% |
Эх сурвалж : http://www.ipu.org/wmn-e/world.htm
Онолын хувьд сонгогдох буюу нэрээ дэвшүүлэн сонгуульд өрсөлдөх эрх нь сонгох эрх дээр суурилдаг. Харин бодит байдал дээр нэр дэвшигчдийн ихэнх нь эрэгтэйчүүд байдгаас эмэгтэйчүүд хууль тогтоох байгууллагад сонгогдож ажиллах нь тодорхой хязгаартай байсаар байна. Эмэгтэйчүүд сонгуульд нэр дэвшихэд зориулан квот тогтоох нь хууль тогтоох байгууллагад эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэхэд хамгийн үр дүнтэй механизм юм. Үндсэн хуулиар болон сонгуулийн хуулиараа квотыг зохицуулсан орнуудын хувьд авч үзвэл хамгийн эртдээ 1990 оноос квотын механизм хэрэгжиж эхэлсэн байна. 1990 оноос квотын механизмыг хэрэглэж ирсэн улс орнуудад Балба /1990 онд парламентийн суудлын 5%/ Аргентина /1991онд парламентийн суудлын 30%/ улсууд орж байна. 2005 онд 90 гаруй улс ямар нэг хэмжээгээр намынхаа дүрмэнд буюу албан ёсоор хуулиндаа квотын тухай заасан байна. Эдгээрээс 50 гаруй улс оронд улс төрийн намууд сайн дураараа өөрийн дүрмэндээ эмэгтэйчүүдийн квотыг зарлан мэдүүлжээ.
Парламент дахь эмэгтэйчүүдийн суудлын тоогоор эхний 10-т эрэмбэлэгдэж байгаа улс орнуудыг авч үзвэл:
Руанда улс нь эмэгтэйчүүдийн квотыг амжилттай хэрэглэсэн шинэхэн жишээ болж байна. Дэлхийн улсуудын парламентууд дотроо Руанда улс эмэгтэйчүүд давамгайлсан парламентаар анх удаагаа тодроод байгаа билээ. Руандад эмэгтэйчүүдийн парламентад эзлэх хувь хэмжээ Скандиновын орнуудын үзүүлэлтээс давж гарсан шалтгаан нь парламентын доод танхимын 80 суудлын 24, дээд танхим буюу Үндэсний Ассамблейн нийт суудлын 30% шууд эмэгтэйчүүдэд олгосон 2003 онд батлагдсан үндсэн хуулийн заалт юм. Мөн эмэгтэйчүүдийн парламентад эзлэх хувь өндөр байгаа нь хувь тэнцүүлэх сонгуулийн системтэй шууд холбоотой болох нь харагдаж байна. Cүүлийн арван жилийн дотор Руанда улсын парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл бараг 36 орчин хувиар нэмэгдсэн нь тухайн улсад болсон эмгэнэлт цуст хядлагын дараах шинэ үндсэн хуулийн заалт бодит амьдралд хэрхэн нөлөөлсний жишээ болжээ.
Скандиновын улсууд нь парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллөөрөө дэлхийн бусад улс орнуудыг байнга тэргүүлж ирсэн байна. Одоо ч эдгээр орнууд Парламент дахь эмэгтэйчүүдийн хувь нь хамгийн өндөр байдаг 20 орны тоонд багтаж байна.
| Скандиновын орнууд | Парламентын Нийт суудал | Парламент дахь Эмэгтэйчүүдийн суудал | Парламентад Эмэгтэйчүүдийн хувь |
1 | Швед | 349 | 156 | 44.7% |
2 | Финланд | 200 | 85 | 42.5% |
3 | Дани | 179 | 70 | 39.1% |
4 | Норвеги | 169 | 67 | 39.6% |
|
|
|
|
|
5 | Исланд | 63 | 25 | 39.7% |
http://www.ipu.org/wmn-e/classif.htmSituation as of 31 October 2012
Гэхдээ Скандиновын эдгээр улсуудад эмэгтэйчүүдийн парламент дахь төлөөллийг баталгаажуулсан үндсэн хуулийн ямар нэг заалт болон бусад хуулиуд байдаггүй. Эмэгтэйчүүд улс төрийн тавцанд хүчтэй гарч ирсэн үе нь 1970 аад он бөгөөд энэ үед эдгээр орнуудад улс төрийн намуудын дүрэм ч эмэгтэйчүүдийн хувь хэмжээг зааж оруулаагүй байсан юм. Эмэгтэйчүүдийн байгууллага иргэний нийгмийн шахалт нь Скандиновын орнуудад улс төрийн намуудынх нь хувьд хүчтэй нөлөөлсөн байна. Зүүн болон Төвийн үзэл баримтлалтай улс төрийн намууд сайн дураараа намын дүрэмдээ квот оруулж ирснээр бусад улс төрийн намуудад ч нөлөөгөө үзүүлсэн байна. 1993 онд Шведэд хоёр нэр дэвшигч бүрийн нэг нь эмэгтэй байна гэсэн зарчим дэвшүүлсэн байдаг. Өмнөд Африк болон Мозамбикт улс төрийн намууд квотын механизмыг нэвтрүүлсэн. Бүс нутгийн хэмжээнд Өмнөд Африкийн Хөгжлийн холбооны гишүүн орнууд 2005 он гэхэд Парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 30% хүргэх зорилт тавин ажилалсан бөгөөд үүний үр дүнд дээрх холбооны 14 гишүүн орноос 4 орны Хууль тогтоох байгууллагад эмэгтэйчүүдийн төлөөлөл сүүлийн сонгуулийн дараа 30 хувиас дээш өссөн дүн гарчээ. Эдгээр орнуудын хамгийн өндөр үзүүлэлт нь Свазиландын 40 хувийн үзүүлэлт билээ.
Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлдэг том хөшүүрэг нь эмэгтэйчүүдийн квот болсон хэвээрээ байгааг эмэгтэйчүүдийн оролцоо хууль тогтоох байгууллагад өндөр байгаа жишээнээс харж болно.
Эмэгтэйчүүдийн квот гэдэг нь ямар нэгэн байгууллагын, эсвэл нэр дэвшигчийн жагсаалтын, хууль тогтоох байгууллагын байнгын хорооны болон засгийн газрын гэх мэт олон түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх тодорхой хувийг баталгаажуулах арга хэрэгсэл юм. Засгийн газар, парламент болон орон нутгийн удирдлагын байгууллага гэх мэт сонгогдох болон томилогдон ажилладаг байгууллагууд дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх нь квотын гол зорилго болдог. Өргөн хэрэглэгддэг квотын хоёр гол төрөл бол нэр дэвшигчийн тоонд квот тавих болон тодорхой тооны суудлыг эмэгтэйчүүдэд зориулан хуваах гэсэн хоёр төрөл байдаг.
Нэр дэвшигчийн тоонд квот тогтоох нь: тодорхой нэг сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчийн дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жингийн доод хязгаарыг тогтоож , улс төрийн намаас гарах нэр дэвшигчийн жагсаалтад үйлчилдэг.
Улс төрийн намуудын квот: Улс төрийн намууд сайн дураараа эмэгтэйчүүдийн квотыг дурмэндээ тусгаж өгч төлөөллийг нь нэмэгдүүлэхэд чиглэдэг.
Зарим улс орнууд эмэгтэйчүүдэд хууль тогтоох байгууллагадаа тусгай суудал хуваарилдаг. Үүнийг үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор зохицуулдаг. Уганда улсад сонгуулийн тойрог бүрийн 1 суудал буюу нийт суудлын 56 нь эмэгтэйчүүдэд хуваарилагдсан байдаг байна. Руанда улсад нийт суудлын 30% эмэгтэйчүүд тусгай үйл явцын дагуу сонгогддог бөгөөд энэ суудлыг зөвхөн эмэгтэйчүүдэд зориулан хадгалахаар үндсэн хуулиндаа заасан байдаг. Танзани улсад нийт суудлын 20% нь эмэгтэйчүүдийн суудалд шууд хадгалагддаг бол Кени болон Арабын зарим орнуудад сонгохгүйгээр эмэгтэйчүүдийг шууд томилдог туршлага ч байна.Флиппиний эмэгтэйчүүдийн нам 100% эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэн өрсөлддөг.
Дэлхийн улсууд эмэгтэйчүүдийн квотыг хэрэглэсэн жишээг харьцуулбал: