“Ажлын байрны англи хэл”-ийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.17-нд нийтлэгдсэн

“Ажлын байрны англи хэл”-ийг хэлэлцэнэ

Хэлтэй бол хөлтэй… Өнөөдөр ажилд шалгуулагчийг англи хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй байх шаардлагыг ихэнхи байгууллага тавьдаг учир англи хэлийг хэрэглээний төвшинд эзэмшиж, ажил мэргэжилдээ ашиглах нь өдөр тутмын хэрэгцээ, шаардлага болсон. Тэгвэл эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга зам байгааг тодорхой, ойлгомжтой болгох “Ажлын байрны англи хэлний боловсрол”-ыг дээшлүүлэхээр дөрөвдүгээр сарын 18-19-ны өдрүүдэд “Blue sky”-д олон улсын симпозиум  зохион байгуулах гэж байна.

Симпозиумын үеэр англи хэлний боловсролын асуудлыг \ хэлэлцэхээс гадна Монголын залуу боловсон хүчнийг дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц төвшинд хүргэхэд англи хэлний гүйцэтгэх үүрэг гээд олон талаас нь нарийн судалж, ярилцах аж. Тэднээс нэн түрүүнд онцлох нь ажлын байрны англи хэлний боловсрол. Яг энэ асуудалд маргааш болох симпизиумд оролцогчид Монгол улсын төр захиргаа, аж ахуй нэгж байгууллагууд олон улсын түвшинд харилцах англи хэлний хэллэг, чадвартай хүний нөөцийг сонгон шалгаруулалтын талаар хэлний мэргэжилтнүүд, судлаачид болон шийдвэр гаргагчид, ажил олгогчдын дунд сонирхолтой хэлэлцүүлэг хийх юм.

Уг хэлэлцүүлгийг  БШУЯ, Хөдөлмөрийн яам, МҮХАҮТ, Монголын бизнесийн холбоо, Сантис сургалтын төв, Хаан банк,  АНУ-ын Боловсролын үнэлгэний төв (ETS), Wagner Asia Equipment байгууллага хамтран зохион байгуулна.

М.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж