![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/9/e0ce55f88f5fa8d3/9cfff73219d95f26big.jpg)
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын тайлбараар өмнөх УИХ-ын үед баталсан одоо өөрчлөлт оруулах гэж буй хуулиас болж эдийн засгийн орчин муудаж, гадаад оронд Монгол Улсын нэр хүнд унасан юм байхгүй. Өөр нөхцөл байдлууд нөлөөлсөн, тэр дундаа Монгол Улс бие даасан бодлого явуулж буйд дургүйцэх нэгэн бий. Ийм хууль дэлхийн бүх улсад шахам бий. Зарим орон ийм, ийм салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хориглоно гэсэн заалттай. Харин энэ хуульд ингэж хориглоогүй. Гадаад зах зээлд хуулиа сурталчлан, таниулаагүй нь бидний алдаа. Чингис Бондыг сурталчилж байх үеэр энэ хуулийнхаа талаар танилцуулахад гадаадын хөрөнгө оруулагчид ийм хууль бүх улсад л байдаг гэж ойлгон хүлээн авч байсан. Бид хуулиа сайн сурталчилахад анхаарах хэрэгтэй юм байна. Түүнээс биш хуулиас болоод гадаадын хөрөнгө оруулалттай тэдэн аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт зогссон гэсэн тоо байхгүй гэлээ.
Түүнчлэн дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянга, Х.Болорчулуун нар гадаадын хөрөнгө оруулалтыг төрийн өмчийн оролцоотой, хувийн хэвшлийн гэж ялгахгүйгээр хуульд тусгах санал гаргасан боловч олонхийн дэмжлэг авсангүй. Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.