Даваа гаригийн арилжааны төгсгөлд алтны үнэ зэх зээлд 9,3 хувиар буурчээ. Арилжааны сүүл рүү Нью-Йоркийн Comex бирж алтны үнэ 140,3 ам.доллараар буюу 9,3 хувиар унаж, зургадугаар сарын нийлүүлэлтийн т.унцийн төлөө 1361,10 ам.доллар төлж байлаа. Ийм маягаар энэ үнэт металлын үнэ хоёр жилийн доторх хамгийн бага хэмжээндээ хүрч нэг өдрийн үнийн уналт нь 1980-аад оноос хойш хамгийн доогуур байв.
Даваа гаригт мөнгөний үнэ алтнаас хүчтэй бууран 10,5 хувь доошлон нэг унцийн үнэ нь 23,43 доллар болсон байлаа. "Үнийн уналт энэ долоо хоногт 1300 ам. доллар хүртэлх төвшинд очиж магадгүй. Хөдөлгөөн сөрөг байх нь тодорхой” гэж –“GoldCore” компанийнгүйцэтгэх захирал Марк О"Бирн (Mark OByrne) хэлснээс MarketWatch агентлаг иш татжээ.
Хятадын ДНБ-ний өсөлт оны эхний улиралд өмнөх жилтэй нь харьцуулахад 7,7 хувь байгаа нь шинжээчдийн дүгнэж байснаас багаар гарчээ. Эдийн засаг нь улирлын үзүүлэлтээр 1,6 хувиар өсчээ. Шинжээчид дээрх үзүүлэлтүүдийг 8- 2 хувь өснө гэж таамаглаж байсан юм.