Дуурийн театрын байнгын зочдын нэг Ч.Мичидмааг манай уншигчид андахгүй. Эр нөхөр нь Их хуралд суух анхны визээ даруулж, өнөө маргаашгүй тангарага өргөхөөр наадмын барилдааны үзүүр түрүүнд гарах лугаа догдлон байгаа. Харин хүүхдүүдээ асрахын зэрэгцээ сонгодог урлагт дурлаж, дуурийн театрт тавигдсан бүх л тоглолтыг алгасахгүй үздэг түүнийг бид энэ удаа онцоллоо. Тэрээр тун удахгүй парламентын үзэсгэлэнт бэрүүдийн тоонд бичигдэх юм.
Эх сурвалж: www.grandnews.mn