Капитал банк “Топ-5”-д шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2013.04.17-нд нийтлэгдсэн

Капитал банк “Топ-5”-д шалгарлаа

Капитал банк “Топ-5 банк”-аар анх удаа, “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч топ-10 компани”-аар 2 дахь удаагаа шалгарлаа

Монгол Улсын Засгийн Газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран жил бүр зохион байгуулдаг оны шилдэг  аж ахуйн нэгжүүдийн “ТОП-150” шалгаруулалтанд Капитал банк “ТОП-5 БАНК” номинацид анх удаа, “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТОП-10” компаниар хоёр дахь удаагаа тус тус шалгарч, өмнөх оны амжилтаа ахиуллаа.

Өнгөрсөн 2012 онд манай банкны нийт актив 32 хувиар, аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн хэмжээ 60,0 хувиар нэмэгдэж, тухайн оны нийт орлого 110  хувиар өссөн. Мөн банк санхүүгийн зах зээл дээр шударгаар өрсөлдөх зарчмаар харилцагчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс авах сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор өөрийн банкны АТМ-ыг нэмэгдүүлж, “Таатай зээл Таны амжилт”, “Капитал банкны хадгаламж Таны капиталыг өсгөнө”, “Мөрөөдлийн сугалаа-100.000” зэрэг урамшуулалт аянуудыг явуулснаас гадна банкны үйлчилгээг түргэн шуурхай харилцагчид хүргэх зорилгоор “Банкны үйлчилгээний цагийн стандарт”-ыг банк, санхүүгийн системд анх удаа нэвтрүүлсэн нь харилцагч, үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээсэн.


Капитал банкыг төлөөлөн Бизнес Хөгжлийн Газрын захирал Б.Ганбаатар

Компанийн нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд өнгөрсөн онд компанийн засаглал, ногоон үйл ажиллагаа, мэдээллийн ил тод байдал, харилцагчийнхаа үйл ажиллагааг дэмжсэн үйл ажиллагаа нь үр дүнгээ өгчээ. Үүнээс ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийт ажилтны 25.8  хувьд  буюу  90 ажилтанд орон сууцны урьдчилгаа төлбөргүй, урт хугацаат хөнгөлөлттэй зээлийг ердийн нөхцлөөс 0.7-1.5 хувиар бага хүүтэйгээр олгосон зэрэг юм.  

12 дахь жилдээ явагдсан энэхүү шалгаруулалт нь аж ахуйн нэгж байгууллагуудын хүсэн хүлээдэг, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн арга хэмжээ бөгөөд эдгээр нэр хүндтэй шагналыг хүртсэн нь манай банкны хийж бүтээсэн ажлыг төр засаг, эрхэм харилцагчид маань үнэлж, цаашид улам эрч хүчтэй ажиллах урам зориг өгсөн явдал боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж