Мэдээллийн технологийн салбарын оюутнуудын уулзалт болж байна | News.MN

Мэдээллийн технологийн салбарын оюутнуудын уулзалт болж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Мэдээллийн технологийн салбарын оюутнуудын уулзалт болж байна

Мэдээлэл, технологийн чиглэлээр суралцаж буй их, дээд сургуулийн оюутан залуусын уулзалт, өдөрлөгийг Монголын Програм Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбооноос зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд АНУ-ын Колорадо Их Сургуулийн IT Клубын Ерөнхийлөгч, Web Guru ХХК-ний Ерөнхий захирал оролцож оюутнуудтай санал бодлоо солилцоно. Уулзалтаар мэдээлэл технологийн чиглэлээр суралцаж буй их дээд сургуулийн оюутан залуучуудын клуб байгуулах,оюутан залуучуудыг  салбар IT-ийн компаниуд дээрээ дадлага хийлгэх, практик дээр ажиллуулах, төгсөөд ажлын байранд ороход нь туслах, хамтран ажиллах, тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, оюутнуудад лекц сургалт зохион байгуулах болон IT-ийн клуб байгуулах юм байна. Сургалт өнөөдөр буюу гуравдугаар сарын 4-ний өдрийн 17 цагаас Монгол Улсын их сургуулийн Математик, компьютерийн сургууль дээр эхэллээ.
П.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж