&#34Бодь даатгал&#34 дахин шилдгээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2013.04.17-нд нийтлэгдсэн

&#34Бодь даатгал&#34 дахин шилдгээр шалгарлаа

БОДЬ ДААТГАЛ ШИЛДЭГ МАНЛАЙ ДААТГАЛЫН КОМПАНИАР ДАХИН ШАЛГАРЛАА

Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ-аас 12 дахь жилдээ зохион байгуулж буй шилдэг аж ахуйн нэгж шалгаруулах энэ удаагийн арга хэмжээнд даатгалын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, санаачлан хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, харилцагчдын итгэлийг хүлээсэн найдвартай шуурхай үйлчилгээ, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн бүхнийг үнэлж Бодь Даатгал ХХК-ийг  TOP МАНЛАЙ ДААТГАЛЫН КОМПАНИ-ар дахин шалгарууллаа.

Бодь Даатгал ХХК нь Монгол улсад даатгалын салбарыг хөгжүүлэхэд бүхий л боломжоо дайчлан 18 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай, үндэсний тэргүүлэгч компани бөгөөд цаашид бид компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, олон нийт иргэдэд даатгалын үр ашгийг таниулах зорилгоор “САЙН САЙХНЫГ ИТГЭЛЭЭР ХАМГААЛНА” уриалгын дор 2013 онд  “Жолооч жолоочдоо тусалья” аяныг улс орон даяар эхлүүлээд байна.
Аяны гол зорилго нь Зам тээврийн хөдөлгөөнд оролцогчдыг соёлтой, бие биенээ хүндлэн оролцохыг уриалж, замын хөдөлгөөний осол аваарыг бууруулахад хувь нэмэрээ оруулах, бие биедээ туслаж буй жолооч нарыг дэмжих, урамшуулах, олон нийтэд таниулах, үлгэр дууриал болгох зэргээр нийгэмд эерэг хандлага бий болгоход оршино.

Бидэнтэй үргэлж хамт байдаг эрхэм Харилцагчид, нийт Даатгуулагчид нартаа талархал илэрхийлье!

“САЙН САЙХНЫГ ИТГЭЛЭЭР ХАМГААЛНА”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж