400 мянган ам.долларын төслийн явцыг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

400 мянган ам.долларын төслийн явцыг танилцуулав

Стандартчилал Хэмжил зүйн газрын Итгэмжлэлийн албанд олон улсын UNIDO /Нэгдсэн Үндэсний Аж үйлдвэрийн Хөгжлийн Байгууллага/ байгууллагаас Монголын Үндэсний итгэмжлэлийн байгууллагын тогтолцоог боловсронгуй болгох, чадавхийг дээшлүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлээд явж байгаа. Өнөөдөр тус төслийн менежер Оусэф Фадикакудийг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзлаа. Уг төслийн хүрээнд олон улсын суурь стандартын баримт бичгүүдийг Монголын суурь хөрсөнд тохируулах, үндэсний сорилт, хэмжилзүйн лабораториудын нэгдсэн тогтолцоог бий болгох, лабораториудын ур чадвар техникийн чадавхийг дээшлүүлэх, менежментийн удирдлагын тогтолцоог нэмэгдүүлэх, олон улсын ур чадварын сорилтод үндэсний итгэмжлэгдсэн лабораториудыг хамруулах зэрэг олон чиглэлээр 400 мянган ам.долларын төсөл хэрэгжиж байгаа.  Эдгээр төслийн хэрэгжилт, ажлын явцын талаар Тэргүүн шадар сайдад танилцуулж санал бодлоо солилцсон юм.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж