Хуучирсан мэдээ: 2013.04.17-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ-ын хамтран зохион байгуулдаг “ТОП-150” аж ахуйн нэгжийн шалгаруулалт өчигдөр амжилттай болж өндөрлөлөө. Арван хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү шалгаруулалт нь аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудын хүсэн хүлээдэг нэр хүндтэй арга хэмжээ төдийгүй жилээс жилд цар хүрээ нь өргөжиж, салбартаа манлайлагчдыг шалгаруулах босго нь ч илүү өндөр болж байгаа билээ.

ТОП-150 аж ахуйн нэгжийг тухайн жилд улсын төсөвт төлсөн татварын дүн, борлуулалтын хэмжээ, нийгмийн хариуцлагын чиглэлээр хийж бүтээсэн ажил, шинээр бий болгосон ажлын байрны тоо, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн байдал, санхүүгийн ил тод байдал, авлигын эсрэг тэмцэл санал санаачилга, түүнээс гарсан үр дүн зэргийг чухалчилан шалгаруулдаг уламжлалтай.


2011 оны “Топ-150” аж ахуй нэгжийн нэгээр шалгарч байсан Нэкст Электроникс энэ жил амжилтаа бататгаад зогсохгүй ахиулсан сайхан мэдээг хэрэглэгч, худалдан авагч, байнгын үйлчлүүлэгч, хамтран ажилладаг түнш байгууллагууддаа сонордуулж байна. Та бидний хамтын ажиллагаа, итгэлцэл Нэкст Электрониксийг 2012 оны “Топ-150” аж ахуй нэгжийн нэгээр дахин шалгарахад нөлөөлсөн юм. Үүгээр зогсохгүй өмнөх жилд авч байсан шагналын тоог ахиулж, 2012 оны “Жижиглэн худалдааны Топ-5” аж ахуйн нэгжийн нэгээр тодорлоо. Энэ амжилтаа бид дэвшилтэт технологи бүхий дэлхийн брэндийг Монголын зах зээлд бусдаас тэргүүнд нэвтрүүлж, үнийн уян хатан бодлого баримтлан, хэрэглэгч худалдан авагчиддаа анхаарал халамж тавьж байсны үр дүн хэмээн талархан хүлээн авч байна.

Эрхэлж буй бизнес, улсад төлдөг татвар, нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаараа дамжуулан улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж буй хэмээн бүтэн жилийн үйл ажиллагаагаа үнэлүүлэн, ийнхүү “Топ-150” аж ахуй нэгж байгууллагын нэг болсондоо маш их бахархаж байгаа бөгөөд цаашдаа амжилтаа улам бататган ахиулж байх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж