Нөөцийн махыг 132 дэлгүүрээр худалдаж байгаа

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Нөөцийн махыг 132 дэлгүүрээр худалдаж байгаа

Нийслэлийн иргэдийн хавар, зуны хэрэгцээнд зориулж 4800 тонн мах бэлтгэх байсан ч урамшууллын мөнгө буурснаар 2800 тонн мах нөөцөлсөн байна. Нөөцийн мах бэлтгэх, хадгалах, борлуулах, хяналт тавих ажлын хэсгийн хуралдаанаар кг хонины махыг 2900, ямааны махыг 1900 төгрөгөөр худалдаалахаар болсон. Тодруулбал, хонины махны үнэ нь 2700 төгрөг болж байгаа. Үүн дээр дэлгүүрүүд 200 төгрөг нэмж зарах гэрээтэй  ажиллаж байгаа юм.  Нөөцийн махыг  "Боса", "Миний дэлгүүр"-ийн сүлжээний нийт 132 дэлгүүрээр худалдаж байна.

Б.Цолмон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж