James McAvoy “X Men”-д тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

James McAvoy “X Men”-д тоглоно

“Wanted” киноны гол дүр тоглож, “MTV Movie Award”-д нэр дэвшиж байсан
Холливуудын чадварлаг жүжигчин James McAvoy үзэгчдийг байлдан дагуулсан
цуврал болох “X Men”-ы шинэ ангид тоглохоор болжээ.
Тэрбээр 1995 онд
“The Near Room” киноны гол дүр Kevin гэх залуугийн дүрийг бүтээсэн ба
“The Last King of Scotland” кинонд 2006 онд тоглож тэр жилдээ нэр хүнд
бүхий кино наадмуудаас шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртэж байсан
юм.
Angelina Jolie-тай хамтран тоглосон “Wanted” киноны хоёрдугаар
ангийг хийхээр төлөвлөж байгаа ба тэрбээр гол дүрд нь тоглох юм. Харин
хамтран тоглочоор нь Jolie-гийн оронд Kristina Stewart тоглож магадгүй
хэмээн яригдаад байгаа юм.
“X Men”-ы шинэ анги болох “X-Men: First
Class” 2011 оны зургадугаар сарын 3-нд нээлтээ хийнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж