Ой тогтоолтын үндэсний аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2013.04.16-нд нийтлэгдсэн

Ой тогтоолтын үндэсний аваргууд тодорлоо

Монголын оюун ухааны акадмемиас санаачлан зохион байгуулж буй “Ой тогтоолтын үндэсний аварга” шалгаруулах гурав дахь удаагийн тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Классик Центрт болж өнгөрлөө. Тэмцээний эхний шалгаруултанд бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд нийт 152 тамирчин зургаан төрлөөр оролцсоноос шигшээд өрсөлдөх 38 тамирчин өрсөлдөх эрхээ аваад байсан.

"Ой тогтоолтын Үндэсний Аварга-2013" оюуны спортын гурав дахь удаагийн тэмцээний хүндэт зочдоор БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, ССАЖ-н дэд сайд М.Түмэнжаргал, ССАЖЯ-ны Биеийн тамир спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Сүрэнхорлоо, МОХ-н Ерөнхийлөгч Х.Батсайхан, Азийн Даамын Холбооны Ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ, МW Holding Ерөнхий захирал Г.Мөнх-Эрдэнэ, Рояль ТВ-н захирал Л.Ганзориг болон JCI UB Central салбар байгууллагын 2013 оны ОНХХ захирал Ж.Дамдинцэрэн нар хүрэлцэн ирсэн.

Эцсийн шатны бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд шалгарсан нийт 38 тамирчин Дэлхийн Ой тогтоолт Оюуны спортын холбооноос гаргасан дүрмийн дагуу харааны болон сонсголын ой тогтоолтын нийт 10 төрлөөр өрсөлдөв.

Тэмцээний нийт 10 төрлийн нийлбэр дүн болох 4432 оноогоор 2013 оны насанд хүрэгчдийн ангилалын ГРАНПРИ буюу МОНГОЛЫН ОЙ ТОГТООЛТЫН АВАРГА-аар дунд насны ангилалд өрсөлдсөн 16 настай Б.Намуунтуул тодорлоо. Тэрээр дунд нас болон насанд хүрэгчдийн ангилалд нийт 12 медаль хүртэж дунд насны ангилалд дэлхийн хоёр дээд амжилтыг тогтоолоо.

Тэмцээний нийт 10 төрлийн нийлбэр дүн болох 4432 оноогоор 2013 оны дунд насны ангилалын ОЙ ТОГТООЛТЫН АВАРГА-аар 16 настай Б.Намуунтуул тодорлоо. Тэрээр дунд нас болон насанд хүрэгчдийн ангилалд нийт 12 медаль хүртэж дунд насны ангилалд дэлхийн хоёр дээд амжилтыг тогтоолоо.

Тэмцээний нийт зургаан төрлийн нийлбэр дүн болох 1776 оноогоор 2013 оны бага насны ангилалын ОЙ ТОГТООЛТЫН АВАРГА-аар 11 настай З.Цэцэгзул тодорлоо. Тэрээр бага нас болон насанд хүрэгчдийн ангилалд нийт долоон медаль хүртэж бага насны ангилалд дэлхийн хоёр дээд амжилтыг тогтоолоо.

Тэмцээний дүнг танилцуулж байна

Бага нас:

1-р байр: З.Цэцэгзул (57 үг) –World Record
2-р байр: Л.Хангал (50 үг) – World Record
3-р байр: Г.Мөнхтулга (44 үг) – World Record

Дунд нас:

1-р байр: С.Ананд (62 үг) – World Record
2-р байр: Б.Намуунтуул (38 үг)
3-р байр: Ц.Бат-Эрдэнэ (33 үг)

Насанд хүрэгчид:

1-р байр: Их мастер С.Цогбадрах (90 үг)
2-р байр: С.Ананд (62 үг) – Дунд нас
3-р байр: З.Цэцэгзул (57 үг) – Бага нас







Тэмцээний нээлтэнд академийн сурагч 5 настай С.Билгүүн судокугийн
номноос санамсаргүй байдлаар сонгож өгсөн судоку бодлогыг бодохоос гадна
зочдын хэлсэн олон оронтой тоонуудын нийлбэрийг урдаас нь хариу гаргаж
үзүүллээ.

Мөн 12 настай Ю.Цогбуян 124 хуудастай сэтгүүлийг цээжлэн
зочдын асуусан хуудсан дээрх мэдээллүүдийг амжилттай хэллээ.


Тэмцээний нээлтэнд академийн 5-9 насны сурагчид рубикийн 40 орчим төрлийн шооноос 8-г эвлүүлж үзүүллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж