128 төрлийн хураамжийг 53 болгоно

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

128 төрлийн хураамжийг 53 болгоно

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг харъяа агентлаг УБЕГ-нхантай уулзлаа. Өнөөдрийн уулзалтаар Иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлыг хугацаанд нь багтаах, Иргэний ухаалаг үнэмлэхийн талаарх бичиг баримт, судалгаа тоо баримтыг нарийвчлан гаргах талаар ярилцаж, тодорхой үүрэг даалгавар өглөө. Мөн МСС-аас зөвлөмж болгосон Газрын нэгдсэн сангийн бүртгэлийг Улсын бүртгэлтэй нэгтгэх асуудлыг авч хэлэлцээд холбогдох байгууллагуудтай хамтран хууль журмын талаар санал боловсруулахыг үүрэг болголоо. Түүнчлэн улсын бүртгэлийн байгууллагууд нэгдсэнтэй холбоотой иргэдээс авах төлбөр хураамжийг хуучин салбарын актаар тооцож байгааг шинэчлэх шаардлагатай байгаа. Үүнтэй уялдуулан иргэдээс авдаг байсан нийт 128 төрлийн хураамжийг нэгтгэж 53 болгох, иргэдэд хүндрэл учруулдаг шат дамжлага болгон дээр харилцан адилгүй авдаг байсан төлбөрийн хэмжээг багасгах, үйлчилгээний төрлөөр нэг удаа төлбөр авдаг байхаар зохицуулах зэргээр УБЕГ-аас санал судалгаа боловсруулж Тэргүүн шадар сайдад танилцууллаа.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж