Зуу гаруй орны мянгаад компани оролцож байна

Хуучирсан мэдээ: 2013.04.16-нд нийтлэгдсэн

Зуу гаруй орны мянгаад компани оролцож байна

Германы Мюнхен хотноо уул
уурхай, барилга, дэд бүтцийн салбарын дэлхийн 1000 орчим компани үзэсгэлэнгээ
гаргаад байна. Bauma нэрээрээ олон улсад танил болсон энэхүү үзэсгэлэн
яармагийн арга хэмжээ 50 жилийн түүхтэй.

Монголын уул уурхайн салбарынхан
сүүлийн жилүүдэд идэвхтэй оролцож, түншээ хайх, хамтын ажиллагаа эхлүүлэх
туршлагатай болжээ. Дөрөвдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Bauma 2013 үргэлжлэх
бөгөөд 18-ны өдөр нь “Country Special Mongolia” эхэлнэ. Монголын өдрийг Германы
Инженерүүдийн холбооны тэргүүн, Монгол улсаас Герман улсад суугаа Элчин сайд
болон Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г. Батхүү
нар нээж үг хэлэх аж.

Манай улсаас уул уурхайн
ханган нийлүүлэлтийн, өрөмдлөгийн зэрэг хэд хэдэн чиглэлийн компанийн төлөөлөгчид
энэхүү үзэсгэлэн яармагт оролцож байгаа юм. Монголын өдрөөр Германы цөөнгүй
компани манай улсад хэрэгжүүлж буй төслөө танилцуулна. Тус улсын шилдэг техник,
технологийг Монголд нэвтрүүлсэн туршлага, үр дүнгийнхээ талаар сонирхолтой
танилцуулга хийхээр төлөвлөжээ. Bauma 2013 арга хэмжээнд The Mongolian Mining
Journal оролцож байгаа бөгөөд Монголын уул уурхайн салбарын тухай шинэ
мэдээллийг үзэсгэлэн яармагт оролцогчид MMJ сэтгүүлээс сонирхон үзэж байна.

Үзэсгэлэн яармагийн гаднах
талбайд монголчуудад танил болсон CAT, Komatsu, Liebherr, Doosan зэрэг компани
тус бүртээ 1500 ам. метр талбайд тоног төхөөрөмжөө танилцуулан, техникээ
ажиллуулж байгаа нь салбарынхны анхаарлыг их татав.

Л. Батбаяр    

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж