Малчид вакцинжуулалтад хойрго ханддаг гэв

Хуучирсан мэдээ: 2013.04.16-нд нийтлэгдсэн

Малчид вакцинжуулалтад хойрго ханддаг гэв

Жил
жилийн хавар малын халдварт өвчин дэлгэрэх магадлал өндөр байдаг.
Цагаан сараас хойш хэд хэдэн аймагт галзуу өвчин гарч, галзуу чоно
хоттой хонь руу дайрсан тохиолдол Хэнтий, Сүхбаатар аймгуудад гарсан.
Тиймээс бид Улсын мал эмнэлэг үржлийн газрын мал эмнэлгийн хэлтсийн 
дарга  Д.Баатараас малын халдварт өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл
авлаа.

-Хавар цагт улсын хэмжээнд малын вакцинжуулалт хийдэг
уламжлалтай. 20 гаруй төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг хийнэ.
Үүнд шаардлагатай тарилгыг Биокомбинатад үйлдвэрлэдэг. Тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд аймаг орон нутагт хүргүүлж, нэг сарын хугацаанд тарилгыг хийх юм. 

-Вакцинд хичнээн төгрөг зарцуулах вэ?

-Нийтдээ
таван  тэрбум гаруй төгрөгийн вакциныг орон нутагт хүргэнэ. Орон
нутгийн төсвөөс вакцинжуулалтын үйлчилгээний хөлсийг санхүүжүүлдэг. Бод
малд боом, галзуу өвчнөөс сэргийлэх, бог малд дотрын халдвараас
сэргийлэх зэрэг хэд хэдэн төрлийн вакциныг хийх юм.

-Энэ жилийн хувьд малын галзуу өвчин урьд урьдаас илүү гарч байгаагийн шалтгаан юу вэ?

-Энэ
жил 15 аймагт галзуу өвчнөөр мал өвчилсөн. Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар
зэрэг аймагт галзуу гарч, зуу орчим толгой мал энэ өвчний улмаас
устгагдсан. Галзуу өвчин бол байгалийн голомтот өвчин. Үнэг, хярс, чоно
зэрэг зэрлэг амьтанд энэ өвчний үүсгэгч байнгын байдаг. Өвчин үүсгэгч
идэвхжсэн үед нь зэрлэг амьтанд ноцуулсан мал, амьтад галзуугаар өвддөг.
Хүнд ч халдах аюултай. Тиймээс малчид байгалийн голомтот бүс нутагт
малаа бэлчээхдээ болгоомжтой хандах ёстой.

-Вакциныг бүх малд бүрэн хийж амждаг уу. Вакциныг үнэ төлбөргүй хийдэг байтал малчид хойрго ханддаг гэх юм?

-Бүх
малыг вакцинд хамруулдаг.  Малчид хойрго ханддаг нь үнэн. Малаа
хувьчлан аваад 20 гаруй жил болж байна. Гэтэл улсаас үнэ төлбөргүйгээр
үйлдвэрлээд хүргэсэн вакциныг малдаа хийлгэхдээ хашин хойрго ханддаг тал
бий. Тиймээс малчдад хандан вакцинд идэвхтэй хандахыг уриалъя гэлээ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж