Тайландын бизнес эрхлэгчид ирнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.16-нд нийтлэгдсэн

Тайландын бизнес эрхлэгчид ирнэ

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хурал энэ сарын 27-29-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж буй. Энэ хүрээнд Тайландын вант улсын Ерөнхий сайдыг дагалдаж улсынх нь 20 гаруй бизнес эрхлэгчид манай улсад ирэх ажээ.

Тэд айлчлалын хүрээнд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран Монголын аж ахуйн нэгж, байгууллагуудтай дөрөвдүгээр сарын 28-нд бизнес уулзалтыг “Кемпински” зочид буудлын хурлын танхимд хийхээр болсон байна. Ингэхдээ Тайландын талаас  бизнес уулзалтад банк, санхүү, эрчим хүч, автомашин болон сэлбэг, цахилгаан, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, боловсрол, хүнс, эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компанийн төлөөллөөс ирэх ажээ. Энэ нь Монголоос ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоох, хамтран ажиллах боломжийг судлах зорилготой юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж