
Л.Эрхэмбаяр өөрийнх нь хувьд УИХ-ын 2012 оны сонгууль үүгээр өндөрлөж байгааг мэдэгдэж энэ цаг мөчөөс эхлэн УИХ-ын 26 дугаар тойрогтой холбоотой аливаа асуудалд ямар ч хамааралгүй болсноо зарласан юм. Сонгуулийн санал хураалт өндөрлөх хугацаа 20.00 цаг биш 22.00 цаг байх ёстой гэсэн маргаан үүсээд буй. Үүнийг тэрбээр СЕХ, тойргийн хорооны асуудал гэлээ.
Хэрэв 26 дугаар тойрогт дахин сонгууль хийхээр болбол Л.Эрхэмбаяр ороцохгүй гэдгээ мэдэгдлээ. Гэхдээ тэрээр их улс төрөөс гарахгүй, ардчиллын төлөө цаашид ч зүтгэнэ гэдгээ илэрхийлснээр хэвлэлийн бага хурал өндөрлөв.
Д.ОЮУН