МИАТ-ийн хэргийг шалгаж дуусчээ

Хуучирсан мэдээ: 2013.04.16-нд нийтлэгдсэн

МИАТ-ийн хэргийг шалгаж дуусчээ

МИАТ-ийн удирдлагуудын мөнгө угаасан гэх хэргийг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэхэд бэлэн болжээ. Энэ хэрэгт МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Эрдэнэбилэг, Ц.Орхон, албаны дарга байсан Ч.Хоролсүрэн, Ү.Цэцэгмаа, “Монголиан эйрлайнс” группын захирал асан н.Суурьтогтох, “Монголиан транс” группын үүсгэн байгуулагч С.Батхишиг, Б.Мандахбаяр, Голомт банкны “Солонго” төвийн  захирлаар ажиллаж байсан н.Саранцэцэг нарын 10 хүнийг сэжигтнээр татаад байгаа. Одоогоор эдгээр хүмүүсээс долоон хүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа, тэднээс гурав нь эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргасан байна.

МИАТ-ийн дээрхи удирдлагууд нисэхийн даатгалын үйлчилгээ үзүүлдэг гадаадын “Вэст вэлф” гэх авиа компанитай хамтарч дайны эрсдэлийн даатгалын гэрээг 2007 онд байгуулсан байдаг. Ингээд даатгалын төлбөрийг 2007-2010 оны хооронд 16 удаагийн үйлдлээр нийт 6.8 сая ам.долларыг даатгалын гэрээний төлбөр гэж шилжүүлсэн. Мөн хамсаатан гэгдэх дээрх нэр бүхий сэжигтнүүд бусдын эд хөрөнгийг завшиж, өөрсдийн үүсгэн байгуулсан компани  болон төрөл садангийнхаа дансанд их хэмжээний мөнгө шилжүүлэн завшсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.

Улсын мөрдөн байцаах газрын байцаалтын явцад нийт 2.1 сая ам.доллар бэлнээр, 13.9 тэрбум төгрөг дансанд байсныг битүүмжилжээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж