Улс төрд Хөвсгөлийнхөн хүчтэй байгааг ”МИАТ”-ийн Ц.Орхоны томилгоо харууллаа | News.MN

Улс төрд Хөвсгөлийнхөн хүчтэй байгааг ”МИАТ”-ийн Ц.Орхоны томилгоо харууллаа

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Улс төрд Хөвсгөлийнхөн хүчтэй байгааг ”МИАТ”-ийн Ц.Орхоны томилгоо харууллаа

Монгол Улсын төсвийг бүрдүүлэгч хамгийн ашигтай "саалийн үнээ"-нүүдийн нэг МИАТ-ийн ажилтнууд нэгэн хурган даргыгаа өмөөрч бослого гаргасны дүнд "армиараа" ажилгүйчүүдийн эгнээг тэлэхээр боллоо. Юу болох нь энэ вэ.

Ажил амьдралаараа дэнчин тавьтлаа даргадаа хайртай хамгийн зусарч хамт олон гэж үүнийг л хэлэх болов уу.

Гэхдээ асуудлын гол нь арай өөр зүйлд байсан болов уу гэсэн ажиг сэжиг төрөөд байна. Учир нь бослогын удирдагчийн нүдэнд ялалт ойрхон харагдаж, өөртөө хэт эрдэж бардсанаас 100-аад хүний амьдралаар тоглолоо.

Гэхдээ Ё.Энхтөр өөрөө эайтай эр. МИАТ-аас хөөгдлөө ч түүнийг татаад авах аврагч олонтой хүн гэж МИАТ-ийнхан ярьж байна. Харин түүний балгаар МИАТ-ийн удирдлага солигдсонд гонсгор үлдсэн хүн цөөнгүй байгаа ажээ.

Эхний ээлжинд МИАТ-ийн Гүйцэтгэх захирлаар Ц.Орхон гэдэг хүн томилогджээ. Улс төр, бизнесийн хүрээнийхэнд бол "хэн ч биш". Ийм хүн сайдын суудлаас үнэтэй сандал дээр гэнэт суух болсон нь харин ч нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэхэд хүрчээ. Ёстой л "Шувуу хүртэл буруу дэвээд" гэгчээр МАХН яаж зүгээр хараад сууж чадаж байна аа гэж шордон тэчьяадах хүн ч мэр сэр гарлаа.

Тэгвэл Ц.Орхон гэж хэн бэ? ОХУ-д Нисэхийн дунд сургууль төгсөөд шууд ИНЕГ-т ажилд орсон. Дараа нь нисэхийн тээврийн үйлчилгээний чиглэлээр ОХУ-д Нисэхийн академид сурсан. Тээврийн үйлчилгээ гэдэгт нь хүн тээвэр, ачаа үйлчилгээ гээд бүх төрлийн тээвэр, үйлчилгээний асуудал багтдаг болохоор бас ч үгүй ховор чухал мэргэжилд тооцогддог ажээ. Ингээд академи төгсч ирэнгүүтээ МИАТ-д мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн гэхчлэн бусдын адил ахиж дэвших шатаар алгасалгүй гэлдэрч байв.

Тэгж байтал өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нутгийн ах Р.Бат-Эрдэнэ нь дэд захирал болоод гэнэт татсан байна. Өнөөх мэргэжилтэн шууд л маркетингийн газрын дарга болов. Гэтэл саяны азгүй ажил хаялт болж, нутгийн ах "будаа". Харин халагдахын өмнө дүүгээ дахиад л гэнэт татаж суудлаа өвлүүлж үлдээсэн байх юм. Дүү баярласнаа яаж илэрхийлэхээ мэдэхгүй "шок"-ын байдалд байна. Товчхондоо ийм л юм болж.

Хамгийн сонирхолтой нь Ц.Орхон Хөвсгөлийнх ажээ. Өмнөх захирал Р.Бат-Эрдэнэ ч мөн Хөвсгөлийн Цагаан-Үүрийнх. Р.Бат-Эрдэнийг томилсон экс Ерөнхий сайд С.Баяр мөн л Хөвсгөлийн Төмөрбулагийнх гээд бодохоор Хөвсгөлийнхөн хүчээ гаргаж байгаа нь энэ биш үү.

Энд анхаарал татах нэгэн үйл явдал хаягдсан нь онгоц саатуулсан бойкот эхэлсэн тэр өдөр буюу 2010 оны тавдугаар сарын 24-ний шөнө Б.Ганболд гэдэг хүн томилогдсон тухай баттай эх сурвалж мэдээлсэн юмсан. Гэтэл энэ тухай өнөөдөр хэн ч дурсахгүй байгаа юм. МИАТ-ийн Нислэг тэнцэх чадварын хэлтсийн дарга Б.Ганболд залуу хүн боловч тус байгууллагад мэргэжлээрээ 10 гаруй жил ажиллаж байгаа, хамт олондоо нэр хүнд сайтай нэгэн ажээ.

Харин МИАТ-ийн гүйцэттэх захирлын суудалд нэр нь яригдсан ч томилогдож чадаагүйн томоохон шалтаг, шалтгаан нь 40 хүрээгүй нас, дэндүү томоотой, дуугүй зан хоёр байсан гэвэл итгэх үү. Түүнийг хуучин ТУЗ-өөс нэрийг нь дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл Р.Бат-Эрдэнэ Ерөнхий сайд С.Батболдод санал болгосон. Гэтэл С.Батболд Р.Орхоныг бодвол туршлага багатай гэж үзсэн бололтой. Өөр ч шалтгаантай байж мэдэх юм.

Бас нэг шинэ суудал нь МИАТ-ийн ТУЗ-ийн дарга. Энэ суудлыг ТӨХ-ны дарга Д.Сугар заавал өгөх албагүй байсан. Гэвч олны хэл амнаас эмээсэн үү, ятгалгад автсан уу, онцын шаардлагагүй үед суудлаа суллаад өгчихлөө.

Ингээд Б.Махбал гэгч хижээл эр МИАТ-ийн ТУЗ-ийн даргын суудалд өрсөлдөгчгүйгээр залрах нь тэр. Техникийн чиглэлийн мэргэжилтэйгээс нисэхийн тусгай мэргэжлийн хүн биш л дээ. Дээр нь Б.Жигжид, Ц.Дамиран, Цахилгаан дарга нарын үеийн Дэд бүтцийн яамны "бүтээгдэхүүн". МИАТ-ийн үйл ажиллагаанд хараа хяналт тавиад сууж байх нь юу юм гэхээс биш тэтгэвэрт гарах дөхөж яваа энэ эрээс ажлын шинэ арга барил, эрч хүч хүсээд нэмэргүй л болов уу гэж тус салбарынхан ярьж байна.

Ерөнхий сайд "ТУЗ-ийг өөрчил, өөрчлөхдөө мэргэжлийн баг бүрдүүл" гэсэн үүрэг өгсөн. Гэтэл Б.Махбал ЗТБХБЯ-ны газрын даргаар ажиллаж байжээ. Нэгэнт Ерөнхий сайдын хүссэн шалгуураар  дутуу мөртлөө даваа нугачаанд бүдрэлгүй энэ суудалд дөтөлснийг бодоход Д.Сугарын "хүн" юм биш үү гэсэн яриа гарав. Яагаад болохгүй гэж?

Ийм л байдлаар хаврын нэгэн хуйсгануур өдөр МИАТ-ийнхан ам бүлдээ өөрчлөлт хийж, хуучнаа үдэж, шинээ угтаж байна. Нэгэнт ТУЗ-ийг шинээр бүрдүүлж байгаа болохоор бусад өөрчлөлтүүдийг ч хийж л таарах биз. "Эрдэнэт"ХК, "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга нараар тохиолдлын хүн тавьдаггүйн нэгэн адил МИАТ-ийн томилгоо ч санамсаргүй байхгүй нь тодорхой.

У.Оргилмаа.
Улс төрийн тойм сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MIAT gej 2010-05-28 180.149.64.203

nuguu humuusiig tgeed haltsan yum uu
butsaaj avlaa geed bsan shdee

Avatar

Зочин 2010-05-28 202.70.41.82

Ямар ч олон хүн зусарч зангаасаа болж ажил амьдралаараа хохиров доо Цаашид сургамж болоосой билээ дээ

Avatar

хабул 2010-05-28 202.131.246.131

Орхон хийж чадноо

Avatar

Зочин 2010-05-28 182.160.22.55

2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ 9975-7810 adidas nike umbro puma
A

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж