АНУ-ын “Sikorsky CH-53E Super Stallion” нисдэг тэрэг өнөөдөр Хойд болон Өмнөд Солонгосын хилийн хоорондох цэрэггүйжүүлсэн бүсэд ослын буулт хийх үеэрээ осолджээ. АНУ-ын албаныхны мэдээлснээр нисдэг тэргэнд сууж байсан 16 хүн аваарын хаалгаар бууснаар гэмтэж бэртээгүй байна. “Sikorsky CH-53E Super Stallion” нисдэг тэрэг нь цэргүүдийг Японы Окинава аралд хүргэхээр нисч байжээ. Одоогоор нисдэг тэрэг ослын буулт хийх болсон шалтгаан тодорхойгүй байгаа юм байна.
Б.АНХТУЯА