
Тариалан эрхлэлтийн санд хадгалж буй дотоодын буудайн нэг тонн үрийн үнийг 600 мянган төгрөг, импортын үрийн үнийг 765 мянган төгрөгөөр тогтоогоод байгаа ажээ. Үүнийг аж ахуйн нэгжүүдэд 30 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгох ажээ. Энэ жилийн тариалангийн үйлдвэрлэлд нийт 20.3 мянган тонн дизелийн түлш зарцуулах бол зөвхөн хаврын тариалалтад 6.3 мянган тонн түлш хэрэгтэй ажээ. Тиймээс хаврын тариалалтад шаардагдах шатахууныг НИК, МТ /Магнай трейд/ ХХК-ууд 50 хувийн урьдчилгаатайгаар олгохоор болсон байна.
Д.ЦЭЭНЭ