![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/4/6bcb169d9852d9c5/c79de3fc468e7c0ebig.jpg)
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж байна. Тус
хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг хэлэлцэж буй.
Тиймээс хуралдаанд Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагддагүй АН, МАН, "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүдээс хуралдаанд орж ирсэн.
Ерөнхий сайдыг огцруулах 10 үндэслэлээ МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин байнгын хорооны гишүүдэд танилцуулсан.
Харин хуралдаанд Ерөнхий сайд өөрийн биеэр оролцож байна. Ерөнхий сайдаас олон гишүүд хариулт авахаар асуулт өгөөд байгаа аж.
Хуралдааны дэгийн дагуу гишүүд асуулт асууж гишүүдийн асуултад хариулт
өгч, тайлбараа өгөөд явна гэдгийг тус байнгын хорооны дарга А.Бакей
санууллаа.
Хуралдаан үргэлжилж байна.