Жүдочид Азийн аваргыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2013.04.16-нд нийтлэгдсэн

Жүдочид Азийн аваргыг зорилоо

Тайландын нийслэл Бангкок хотноо дөрөвдүгээр сарын 19-21-нд болох Азийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын жүдочид өнөөдөр эх орноосоо морджээ. Энэ жилийн тивийн аваргад Монголын баг эрэгтэй ес, эмэгтэй долоон тамирчны бүрэлдэхүүнтэй оролцоно. Тэмцээнд нэг улсаас нэг жинд нэг л тамирчнаа сойх эрхтэй бөгөөд бусад хоёр тамирчны хувьд багийн барилдаанд хүч сорих юм.

Тэмцээний хуваарийн дагуу 19, 20-нд хувийн барилдаан, 21-нд багийн барилдаантай. Онцлог нь багийн барилдаанд эхний таван байрт шалгарч гэмээнэ Монголын баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах юм. Түүнчлэн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс чансааны оноо олгох бөгөөд түрүүлсэн тамирчин 100, мөнгө, хүрэл медалийг 60 ба 40 оноо тус тус дагалдана.

Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

ЭРЭГТЭЙ:

60 кг: Ч.Болдбаатар
66 кг: Д.Төмөрхүлэг
73 кг: С.Ням-Очир, Г.Одбаяр
81 кг: О.Ууганбаатар
90 кг: Х.Цогтгэрэл
-100 кг: Б.Тэмүүлэн
+100 кг: Н.Батсуурь, Б.Сугаржаргал

ЭМЭГТЭЙ:

48 кг: М.Уранцэцэг
52 кг: Б.Бат-Эрдэнэ
57 кг:Д.Сумъяа
63 кг: Ц.Цэрэннадмид
70 кг: Ц.Наранжаргал
-78 кг: Б.Мөнхтуяа
+78 кг: Э.Энхриймаа

Баг тамирчид шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, дасгалжуулагч Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа нарын удирдлага дор тэмцээнд зодоглох юм.

Дашрамд дуулгахад, тэмцээний финалын барилдааныг МҮОНТ-ийн хоёрдугаар суваг болон С1 телевизээр баасан, бямба гаригийн орой 18.00 цагт шууд дамжуулах юм байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж