УИХ-ын
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж байна. Тус хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг хэлэлцэх юм. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг
өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргад тавьсан юм. Огцруулах үндэслэлээ
Ерөнхий сайдын хувьд аймгийн Засаг дарга нарыг томилохдоо Үндсэн хууль
зөрчсөн хэмээн гаргаад байгаа. Мөн Дорнод аймгийн Засаг даргын томилгоо
нь хууль зөрчсөн болохыг шүүхээс тогтоосон. Тиймээс эдгээр асуудлын
хүрээнд огцруулах асуудал хөндөгдөх юм.

Харин Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагддаггүй АН, МАН-ын гишүүд хуралдаанд орж ирээд байна. Мөн "Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдээс хуралдаанд сууж байна. Гишүүд ийнхүү олноор орж ирсэн тул одоогоор суудлын тоо хүрэлцэхгүй байна.
Яг одоо тус хурлаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж байна.
Г.ДАРЬ