Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Рок попын хамгийн “sexy” дуучин гэгддэг Нара хошин урлагийн “Шинэ үе” продакшны залуу жүжигчин Батуушкатай хайр сэтгэлийн холбоо үүсгээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Хосуудын талаар таагүй мэдээллүүд удаа дараа гарч байсан ч тэдний хайр сэтгэл хүчтэй гэдгээ харуулжээ. Саяхан www.tsag.mn сайтад тэдний хамтдаа далайн эрэгт амарч байгаа зургийг нийтэлсэн нь бас нэгэн шуугианыг тариад байна. Тус зурагнаас харахад Нара, Батуушка хоёр далайн эрэгт элсээр зүрх хийж Н+Б=LOVE хэмээн бичжээ. Энэ бүхнээс харахад тэднийг элдэв янзын цуу яриа, нийтлэлүүд салгаж чадахгүй гэдгийг нотолж байв.

С.Сүндэр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж