Английн тансаг бүтээгдэхүүний дизайнер Stuart Hughes их биеийг нь алтаар бүрж, алмаазаар эмжсэн 15 сая ам.долларын өртөг бүхий iPhone 5-ыг урлажээ.
Техник болон программын хувьд оригнал iPhone 5-тайгаа адилхан ба зөвхөн гадаад үзэмж, тансаг чимэглэлээрээ онцлог юм.
Уг ухаалаг гар утасны home товчлуурыг 24 каратын маш ховорт тооцогддог хар алмаазаар хийж, хөвөөгөөр нь 600 ширхэг жижиг цагаан алмаазаар эмжсэн байна.
Лого болон бусад чимэглэлд дунд зэргийн хэмжээтэй 53 алмааз оржээ.
Энэхүү тансаг гар утсыг Хятадын нэгэн бизнесмэний захиалгаар урласан гэнэ.
Т.ТҮВШИН