
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдах болсонтой холбогдуулж нийслэл хотод тохижилтын ажил ид өрнөж байна. Энэхүү тохижилтын ажлын хүрээнд нийслэл хот дахь хөшөө, дурсгалыг сэргээн засварлаж байгаа. Тиймээс Ю.Цэдэнбал агсны хөшөөг Нийслэлийн Засаг даргын Захирагчийн албанаас буулгаж байгаа юм. Хөшөөг буулгах болсон шалтгааныг уг хөшөөг босгосон
Төрийн соёрхолт уран барималч Л.Ганхуягаас тодрууллаа.
-Хөшөөг ямар учраас буулгаж байгаа вэ? -Хөшөө баригдаад зургаан жил болж байна. Олон жил засвар хийгдэж байгаагүй тул ийнхүү буулгаж хөшөөний суурь хэсгийг засварлах юм. Хөшөөний чулуун сууринд суулт өгч, хагарал үүсээд байгаа.
-Засварын ажил хэзээ дуусах вэ?
-Ойролцоогоор хоёроос гурван өдөр болох байх.
Д.ЖАРГАЛ