Д.Дашдондовын гурван боть хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.04.16-нд нийтлэгдсэн

Д.Дашдондовын гурван боть хэвлэгдлээ

Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Дашдондовын гурван боть номын нээлт өнөөдөр “Интерном” номын их дэлгүүрт боллоо. “Жигүүрт өдөр”, “Өвгөн шувуу”, “Уулзах л юмсан даа чамтайгаа” нэртэй уг гурван ном нь зохиолчийн шилмэл бүтээлийн түүвэр бөгөөд дан яруу найргаас гадна жүжгийн зохиол, онч мэргэн үгс багтжээ. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул яруу найрагч Д.Дашдондовын эл гурван номыг утга зохиол судлаач доктор Д.Галбаатар ариутган шүүсэн байна.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж