Л.К.Герасимовичийн номын нээлт болно

Хуучирсан мэдээ: 2013.04.16-нд нийтлэгдсэн

Л.К.Герасимовичийн номын нээлт болно

ОХУ-ын нэрт Монголч эрдэмтэн Людмила Константиновна Герасимовичийн мэндэлсэний 90 жилийн ойд зориулсан “Монгол бол миний хайртай хоёрдахь орон минь билээ” номын нээлт энэ сарын 19-нд Хүүхдийн номын ордонд 13:00 цагаас болно. Уг номыг нэрт эрдэмтэнд зориулан МУИС-ийн харьяа Улаанбаатарын их сургуулиас санаачлан гаргажээ. Мөн үүний дараа их, дээд сургуулиудын оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон тус сургуулиас зохион байгуулдаг “Герасимовичийн семинар-17” эрдэм шинжилгээний бага хурал болох гэнэ. Тус семинарт энэ жил долоон сургуулийн 17 илтгэл тавигдах бөгөөд дан уран зохиолын илтгэлүүд хэлэлцэж байдгаараа онцлог юм.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж