Монгол Улсын Засгийн Газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран жил бүр зохиодог “ТОП-150 аж ахуйн нэгж” болон “ТОП-5 Банк” шалгаруулалтанд Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Голомт банкийг 2012 оны тэргүүний банкаар өргөмжиллөө.
Мөн түүнчлэн Голомт банк Монгол улсын их бүтээн байгуулалтын ажилд хамтдаа алхаж, банк санхүүгийн үйлчилгээг найдвартай, түргэн шуурхай хүргэхээс гадна Монголын бизнесийн байгууллагуудыг манлайлж байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжих, Оюутны тэтгэлэгт хөтөлбөр, Оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах зэргээр нийгмийн хариуцлагын олон төсөл хөтөлбөрүүдийг үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан нийгэм эдийн засгийн хөгжилд эерэг өөрчлөлтийг авчирч, сайн сайхныг санхүүжүүлсээр байгаа нь энэхүү шагналыг 10 дахь жилдээ хүртэхэд томоохон түлхэц болсон байна.