Замын-Үүдийн Гаалийн газрын байцаагч нар Хятад улсын иргэн Х-гийн авч явсан ачаа, эд зүйлд нарийвчилсан үзлэг шалгалт хийхэд урт нь 12-15 см, өргөн нь 6-8 см хэмжээтэй ямар амьтны болох нь тогтоогдоогүй 275 ширхэг соёо шүдийг улсын хилээр хууль бусаар гаргах зорилгоор нуун далдалсан үйлдлийг гуравдугаар сарын 30-ны өдөр илрүүлэн шалгаж байгаа тухай бид өчигдөр мэдээлсэн. Харин тус соёо шүднүүдийг баавгайных мөн болохыг тогтоожээ. Энэ хэргийг Гаалийн ерөнхий газраас харьяаллын дагуу Дорноговь аймгийн цагдаагийн газарт шилжүүлсэн бөгөөд үргэлжлүүлэн шалгаж байгаа гэнэ.
Т.ДАРХАН