Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ-тай хамтран 12 дах жилдээ зохион байгуулж байгаа “ТОП-150” аж ахуйн нэгжийн “ТОП-5 БАНК” шалгаруулалтад Хадгаламж банк ТОП 3-т шалгарч өмнөх жилүүдийн амжилтаа ахиуллаа.
Хадгаламжбанкнь энэхүү нэр хүндтэй шагналд сүүлийн 5 жилтасралтгүй шалгарч, амжилтаа ахиулсаар байгааньбидний хийж бүтээсэн ажлыгтөр засаг бодитоор үнэлж, харилцагчдын бидэнд хүлээлгэсэн итгэлийн тод илрэл хэмээн үзэж байна.
Бид Монгол улсыг бүхэлд нь хамарсан 500 гаруй салбар нэгж, Монгол улсын санхүүгийн хөгжилд хувь нэмрээ оруулах сэтгэл, зүтгэл, чадвартай 3000 гаруй ажилтан албан хаагч, чадварлаг Монгол удирдлагатайгаар тэргүүлэгч банкуудын эгнээнд өөрийн байр сууриа бататган, өргөжин хөгжиж байна.
Тэрчлэн нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлж Монгол хүний үнэ цэнийг өсгөх, амьдрах орчныг сайжруулах, амьдралын эрүүл хэв маягт уриалсан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, оролцож ажиллаа.
Банкны үйлчилгээг хамгийн өрсөлдөхүйц нөхцөлөөр, харилцагчдаа илүү ойр, шуурхай хүргэж ажиллахдаа бид үргэлж баяртай байдаг билээ. Энэхүү амжилтын маань гол үндэс болсон Эрхэм хүндтэй Харилцагч бүртээ талархая.