Бостон дахь дэлбэрэлтүүд

Хуучирсан мэдээ: 2013.04.16-нд нийтлэгдсэн

АНУ-ын Бостон хотноо жил бүр болдог Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн зэрэглэлийн марафон гүйлтийн үеэр террористууд хоёр бөмбөг дэлбэрч, гурван хүний аминд хүрлээ. Мөн 130 гаруй дэлбэрэлтэд өртөн шархдаж, эмнэлэгт хүргэгдээд байна.

Дэлбэрэлтэд өртсөн хүмүүст тусламж үзүүлж байгаа нь. Фото: Charles Krupa / AP

Өчигдөр болсон Бостоны марафон гүйлт төгсгөл үедээ ороод байх үед хоёр дараалсан цуврал дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтэд өртөж гэмтэж бэртсэн хүмүүсийн тоог эцсийн байдлаар гаргаагүй байгаа ч хамгийн сүүлийн мэдээллээр гурван хүн амиа алдаж, 140 орчим хүн гэмтэж, бэртжээ. Амиа алдсан хүмүүсийн нэг нь наймхан настай хүүхэд байлаа. Одоогоор ямар нэг гэмт бүлэглэл дэлбэрэлт үйлдсэн хариуцлагыг хүлээгээгүй байна.

Бостон дахь дэлбэрэлтүүд.
Бостон хотын марафоны үеэр дараалсан хоёр дэлбэрэлт болсон тухай Associated Press мэдээлэв. Марафон эхэлснээс хойш гурван цагийн дараа буюу ихэнх гүйгчид бариандаа орсны дараа эхний дэлбэрэлт болж, удалгүй хэдхэн секундын дараа хоёр дахь бөмбөг дэлбэрчээ. Цагдаагийн ажилтнууд, түргэн тусламжийн баг хэргийн газарт шуурхай очжээ. Шархадсан хүмүүсийн дунд биеийн байдал тун тааруу байгаа хүн олон буйг гэрч нар мэдээлж байна. AP мэдээлснээр марафоны тамирчдад зориуласан асруудад хүмүүсийг байрлуулж байгаа гэнэ. Бостоны марафон гүйлт нь  дэлхийд хамгийн нэр хүндтэй тэмцээний тоонд ордог бөгөөд 1897 оноос эхлэн явагдаж иржээ. 2013 онд энэ уралдааныг үзэхээр хагас сая хүн цугласан байв.

Хэрэг явдлын талаар дэлгэрэнгүй. Хэдэн зуун хүн оролцсон Бостон хотын марафон гүйлтийн тэмцээний үеэр дараалсан хоёр дэлбэрэлт болов. Эхний дэлбэрэлт нь тамирчдын ихэнх бариандаа орсны дараа буюу орон нутгийн цагаар 14:50 цагт болжээ.

Нэрвэгдэгсдийн тоо: зөрүүтэй мэдээлэл. New York Post сонин өөрийн эх сурвалжийн мэдээний дагуу, мараафон гүйлтийн бариан дээр 12 хүн амь үрэгдэж, 50 хүн шархдаж бэртсэн гэжээ. Зарим хэвлэлээр нэрвэгдэгсдийн тоог зуу орчим гэв. Хожим аврах албаны 911 дугаар мэдээлэхдээ, 90 гаруй хүн аллагад нэрвэгдлээ гэсэн байв. Хэргийн газрын ойролцоо дахин нэг тэсрэх бөмбөг илрүүлжээ.

Бас нэг бөмбөгийн хяналттай дэлбэрэлт. Хоёр бөмбөг дэлбэрсэн газрын ойролцоох Бойлстон-стрит гудамжнаас олдсон өөр нэг бөмбөгийг Бостоны цагдаагийнхан хяналттай дэлбэрэлтээр дэлбэлсэн байна гэж Bloomberg.org. сайтаас зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр мэдээлжээ. Үүний зэрэгцээ хэргийн газраас өөр хоёр тэсрэх төхөөрөмжийг олж илрүүлсэн байна. Тэднийг роботуудын тусламжтайгаар аюулгүй болгожээ. Хэргийн газар байгаа хүмүүст гар утсаа ашиглахгүй байхыг цагдаагаас сануулж байлаа. Зарим мэдээгээр, Бойлстон-стрит гудамжны хоёр дэлбэрэлтийг алсын зайн удирдлагаар хийсэн гэнэ. Эхлээд тэнд байсан жижиг бөмбөг дэлбэрч, түүнээс том цэнэгүүд нь дэлбэрчээ. Энэ тухай хууль хяналтын байгууллага дахь эх сурвалжийн мэдээнээс иш татан NBCNews дамжууллаа.

Цагдаа: хоёр хүн амиа алдлаа. Энэ үеэр цагдаагийн газраас халдлагын үеэр хоёр хүн амь үрэгдэж, 20 орчим хүн шархадсан тухай албан ёсоор мэдээлэв гэх Fox News дамжууллаа. Уг телевизийн мэдээгээр олон хүний үе мөч тасарчээ.

Дэлбэрэлтийн сэжигтэн баривчлагджээ. Цагдаа нар халдлагатай холбоотой эхний сэжигтнийг баривчилсан, тэр  эмнэлэгт цагдаагийн хамгаалалт дор байгаа гэж New York Post сонинд өгүүлсэн байв. Бостон хотын цагдаа нар хоёр хүн амиа алдсаныг мэдээлэв.

 

New York Post: сэжигтэн дэлбэлэгч Саудын Арабынх. Бостоны марафоны дэлбэлсэн гэх сэжигтэн 20 настай залуу Саудын Арабын иргэн гэнэ. Тэр сэжигтний нэрийг нэрлээгүй байгаа. Байгаа мэдээллээр аллагаас хоёр цагийн дараа түүнийг баривчилжээ. Одоо сэжигтэн Бостоны нэгэн эмнэлэгт хараа хамаалалтын дор байгаа аж.

NYT: үйлдлийн карт. New York Times сонин Бостоны аллагын үйлдлийн мэдээлэлтэй график зургийг нийтэлж байна. Эхний дэлбэрэлт нь 15.00  цагийн үед Бойлстон-стрит гудамжны хойд талд гарсан ба дараагийн дэлбэрэлт нь 10 секундын дараа хийгджээ.

Дэлбэлэгч яагаад эмнэлэгт хүргэгдэв? NY Post сонид бичиж байгаагаар сэжигтэн яагаад эмнэлэгт  байгаа нь одоогоор ойлгомжгүй байгаа гэнэ. Өмнө нь түүнийг тэсрэх төхөөрөмжийн хэлтэрхийд өртөн шархадсан гэж мэдээлсэн байлаа.

ABC News: Дэлбэрэлтийн хариуцлагыг өмнөхийн адил хэн нэгэн өөртөө аваагүй байна. Хотын цагдаагийнхан оршин суугчдад хандан гэртээ байхыг зөвлөжээ.

Нью-Йоркийн мэр Майкл Блумберг  бүх хотоороо аюулгүй байдлын арга хэмжээг авсан гэж ярьжээ.

Нью-Йорк ба Вашингтон дахь байдал.
Хотын зочид буудлууд мэтийн олон нийтийн газруудын аюулгүй байдлыг нэмэгдүүлснээ Нью-Йоркийн цагдаагийн газраас мэдээлэв. “Дэлбэрэлтийн талаар нэмэлт мэдээлэл гартал” хотод анхны тусламжийн машинуудыг бэлэн байдалд барьж байна. Вашингтонд аюулгүй байдлын арга хэмжээг нэмэгдүүлсэн бөгөөд Цагаан ордныг тусгаарлан хашсан байв.

Бостоны номын санд гарсан гал. Бостон хотын Кеннедийн нэрэмжит номын санд гарсан галын талаар зөрүүтэй мэдээллүүд гарч байна. Марафоны үеэр гарсан халдлагаас хойш хоёр цаг орчмын дараа номын санд гал гарчээ. Цагдаагийн мэдээлснээр эхлээд дэлбэрэлт гарсан, тэр нь өмнөх халдлагатай холбоотой гэгдэж байв. Удалгүй дээрх мэдээллийг үгүйсгэсэн бөгөөд галыг ахуйн шинжтэй гэж тодорхойлжээ.

 

AP: Гар утас нь дэлбэлэх дохио дамжуулж магадгүй гэж болгоомжлон хаалаа. Алсын зайнаас дэлбэлэх дохио дамжуулж магадгүй хэмээн болгоомжлон шуурхай, утасгүй холбооны ажиллагааг хаагаад байна. Харин марафон дээр дэлбэрэх төхөөрөмжийг хэрхэн удирдан дэлбэлсэн талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа. Хоёр хүн амиа алдаж, 23 хүн шархадсан мэдээллийг шалган тодруулж байна.

Google: марафон гүйлтэд оролцогчдыг хайж байна. Google компани Бостоны марафоны бүх тамирчдыг хайх яаралтай хайлт гаргалаа. Мөн түүгээр болсон хэрэг явдлын талаарх мэдээллийг шуурхай дамжуулж болох ажээ.

NHL-ийн “Бостон”-“Оттава” багийн тоглолтыг хойшлуулав. Бостонд гарсан дэлбэрэлтүүдийн улмаас тэмцээнийг хойшлуулсан тухай NHL мэдээлэв. Тогтолт хэзээ явагдах нь тодорхойгүй байна. Тоглолт Бостон хотын TD Garden ордонд болох байсан юм.

The Boston Globe: нэрвэгдэгсдийн тоо 100 орчим хүн байгаа.

ХМТ дэлбэрэлтүүдийг “террорист довтолгоон” гэж үзэж байна.

Бостоны хоёр дахь дэлбэрэлтийн видео:

 

Хөнөөх элементүүдээс олдсон бололтой. Дэлбэрэлт болсон газраас жижиг төмөр шарикууд олджээ. Тэд хэргийн газарт хэрхэн орж ирсэн талаар нарийн мэдээлэл байхгүйг Sky News хэлжээ. Зарим нэг хувилбараар, тэднийг тэсрэх төхөөрөмжид хөнөөх чадварыг нь ихэсгэхээр хийсэн байж магадгүй ажээ.

Барак Обама, Роберт Мюллертай утсаар ярьж байгаа нь. Фото: Pete Souza / White House Photo

Бостон хотын захирагч  «халуун шугамын»: +1-617-635-4500  дугаартай утсыг зарлан ажиллуулж байна.

Лас-Вегас, букмекерийн контор:

The Boston Globe: Дэлбэрэлтийн улмаас хэлмэгдсэн 64 хүний заримынх нь үе мөчийг тайрах мэс засал хийжээ.

Гэрч нарт. Дэлбэрэлтийн талын мэдээллийг +1-800-494-TIPS утсаар өгч болно. Мэдээлэл цуглуулах, хамаатан садан, найз нөхдийг эрж хайх ажлыг Гүүгл өмнөхийн адил хийхээр оролдож байна. Мөн ийм чиглэлээр Америкийн Улаан загалмай  ажиллаж байна.

Бостоны метро удалгүй хөдөлгөөнөө сэргээнэ:

Дэлхийн хэвлэл мэдээлэлд:

Марафон гүйлтийн тамирчны хуримын тухай сэдэв бэлтгэж байсан сурвалжлагч эмэгтэйн мэдээнээс:

Сэжигтэн байхгүй. Бостоны марафоныг дэлбэлсэн гэх сэжигтнийг барьсан тухай мэдээллийг хотын цагдаагийнхан үгүйсгэжээ. Цагдаагийн газарт хэд хэдэн хүнийг байцаан мэдүүлэг авч байгаа гэнэ. Үүний өмнө NY Post  сонинд бичихдээ, Саудын Арабын уугуул 20 настай залууг аллагаас хоёр цагийн дараа баривчилсан гэж мэдээлсэн байв. Сонины мэдээгээр, тэр залуу дэлбэрэлтийн улмаас гэдсэндээ шарх аваад Бостоны нэгэн эмнэлэгт хамгаалтын дор байжээ.

Бостон хотын Кеннедийн номын сан:

Дэлбэрэлт номын санд  орон нутгийн цагаар 16:30-д гарчээ. Ойролцоогоор энэ дэлбэрэлт нь марафон гүйлт дээр хийгдсэн аллагаас цаг хагасын дараа хийгджээ. Эдгээр хэрэг явдлууд хоорондоо холбоотой байж болохыг цагдаагийнхан үгүйсгэхгүй байна.

Boston Common цэцэрлэг дэх баривчилгаа. Фото: @Eric_Twardzik

Дэлбэрэлтийн бичлэгүүд:


NBC News: Бостоны Логан нисэх буудалд хийгдэх нислэгүүд хаагдлаа

Обамагийн мэдэгдэлд бэлтгэж байгаа:

Boston Globe сонины сурвалжлагчид өөрсдийн твиттертээ нутгийн хүмүүст хандан: марафонд оролцсон тамирчдад туслахыг уриалжээ. Тэдний ихэнх нь очих газаргүй байгаа гэнэ.

Барак Обама: “Хэн үүнийг хийснийг, бид мэдэхгүй”. Обама орон нутгийн цагаар 18.10-т АНУ-ын оршиг суугчдад яралтай мэдээлэл хийв. “Америкийн ард түмэн өнөөдөр Бостоны төлөө залбирах болно… Хэн ямар зорилгоор ийм зүйл хийснийг бид мэдэхгүй бйана. Хүмүүс яаран дүгнэлт хийх хэрэггүй. Хэн ийм хэрэг хийснийг бид  тогтоох болно” гэж Обама мэдэгдлээ. Холбооны мөрдөх товчоо ба хууль хяналтын байгууллагынхан дэлбэрэлтийг  мөрдөн байцаахад бүх хүчээ дайчилж буйг АНУ-ын ерөнхийлөгч хэлжээ.

Барак Обамагийн мэдэгдэл. Кадр: Цагаан ордны сайт

Твиттерийн  мэдээнээс

Дэлбэрэлтийн газрын орчим байшингийн дээвэрт байгаа сэжиг бүхий эрэгтэй:

Террор:  Бостоны дэлбэрэлтийг аллага гэж албан ёсоор үзлээ

Нэрвэгдэгсдийн талаарх тодруулсан баримт. The Boston Globe сонины сүүлчийн мэдээгээр нийт 115 хүн дэлбэрэлтэд нэрвэгдэн шархаджээ. CNN мэдээлэхдээ, тэдний тоог 132 гэв. Найман хүн маш хүнд, үхэх сэхэхийн заагт байгаа ба өөр 14 хүний биеийн байдлыг хүнд гэжээ.

Амь үрэгдэгсдийн нэг нь найман настай хүүхэд. The Bostone Globe сонинд амь үрэгдсэн хоёр хүний нэг нь найман настай хүүхэд гэж бичээд түүний талаар нэмэлт мэдээлэл гаргаагүй байна.

Амь үрэгдэгсдийн тоо өсөв. Бостоны цагдаагийн албанаас мэдээлснээр, аллагын улмаас амь үрэгдэгсдийн тоо өсч гурван хүн боллоо. Албан ёсны мэдээгээр зуу гаруй хүн хэлмэгдсэн байна. Харин CNN мэдээлэхдээ, 140 дэлбэрэлтэд нэрвэгдсэнээс 17  хүний байдал  маш хүнд байгаа ажээ.

Тэсрэх төхөөрөмжийн талаар. CNN дамжуулснаар тэсрэх төхөөрөмжүүд жижиг овортой, тэднийг гэрийн нөхцөлд бэлтгэсэн байж магадгүй аж. Тэсрэх бөмбөгүүдийг марафоны барианы газрын ойролцоох хогийн контейнерүүдэд тавьсан байжээ.

Бостон хотын дүүрэгт нэгжлэг хийж байна.
Бостон хотын зүүн хойд дүүргийн нэгэн орон сууцны байранд нэгжлэг хийж эхэлсэн тухай цагдаагийнхан мэдээлж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж