
Загварын ертөнцийн нөлөө бүхий эрхмүүд болох Канадын ихрүүд Дийн, Дэн нар дэлхийн поп од Бейонсигийн аялан тоглолтын бүхий л хувцсыг хариуцан ажиллахаар болжээ. Одоогоор гэрээний талаарх нарийн ширийн зүйлсийг нууцалж байгаа ч DSquared2-ын зүгээс Бейонсегийн аялан тоглолтын үеэр өмсөх нэг гоёлыг хэдийнэ урлаж дууссан тухайгаа мэдэгджээ.
“Хатагтай Картерийн шоу” нэртэй түүний аялан тоглолт өчигдөр Сербийн нийслэл Бельград хотоос эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 5-нд АНУ-ын Нью-Йорк хотын Бруклинд хаалтын тоглолтоо хийх юм.
Т.МАША