Төслийн шалгаруулалтад урьж байна

Хуучирсан мэдээ: 2013.04.16-нд нийтлэгдсэн

Төслийн шалгаруулалтад урьж байна

ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД

Агаарын
бохирдлыг бууруулах олон талт ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын
тусгай сан-Цэвэр агаарын сан нь 2014 оны төсвийн төслөө хийж байгаа
бөгөөд энэ ажлын хүрээнд БОНХЯ, БХБЯ, ЗТЯ, БХЯ, ЭХЯ болон НЗДТГ-аас
хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн саналыг авч байна.

2014 онд
Нийслэл Улаанбаатар хот болон зарим аймгийн төвүүдийн агаарын бохирдлыг
бууруулахад чиглэгдсэн үйл ажиллагааны хүрээнд иргэн, аж ахуйн нэгж,
байгууллага, ТББ-уудаас ТЭЗҮ нь батлагдсан оновчтой төсөл хөтөлбөрүүдийн
саналыг тусгахаар зорьж байгаа тул та бүхэн саналаа зургадугаар сарын
1-ны дотор манай хаягаар ирүүлэхийг хүсье.

Тавигдах шаардлага:

1. Ирүүлэх төсөл хөтөлбөрөө стандартын дагуу “ТӨСӨЛ”-ийн хэмжээнд хийсэн байх
2. Төсөл хөтөлбөр нь

  • Агаарын бохирдлын(зуух, нам даралтын зуух, нүүрс, шахмал түлш, цахилгаан станц гэх мэт) эсрэг
  • Хөрсний бохирдлын(гэр хорооллын жорлон, муу усны нүх, тоос, тоосонцор, ил задгай хог хаягдал гэх мэт) эсрэг
  • Усны бохирдлын (голын эх болон урсацын гэх мэт) эсрэг тус тус чиглэгдсэн байна.
  • Олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй давхцахгүй байх.

3. Төслийн эргэн төлөгдөх нөхцөл, төсөлд шаардагдах мөнгөн дүнг тодорхойхаруулсан байна.
4.
Холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг заавал хавсаргасан
байх. /Мэргэжлийн хяналтын газрын, Онцгой байдлын газрын болон бусад
лабораторийн дүгнэлтүүд гэх мэт/
5. Эдгээр төсөл хөтөлбөрүүдийг Цэвэр агаарын сангийн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж

  • Аюулгүй байдал
  • Эрүүл мэнд
  • Эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлэн ангилна.

6.    Төсөл хөтөлбөрийг хариуцан ирүүлжбайгаа иргэн, АНН, ТББ-ууд нь эдгээр шаардлагуудыг нэн тэргүүнд анхаарч үзвэл зохино.

ХАЯГ: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу-1, Улаанбаатар бизнес хөгжлийн төв 201 тоот
УТАС: 321873
ФАКС: 976 321876
Е-МАЙЛ: info@caf.mn

АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ХАМТДАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж