Хакухо М.Даваажаргал эх орондоо ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Хакухо М.Даваажаргал эх орондоо ирнэ

Их аварга Хакухо энэ сарын 31-нд буюу ирэх даваа гаригт эх орондоо ирэх гэж байна. Түүний нэрэмжит  сумо бөх сонирхогч хүүхдүүдийн дунд зохион байгуулж “Ирээдүйн аваргууд” тэмцээний төгсгөлийн шатны барилдаан зургадугаар сарын 1-нд болно. Сүхбаатарын талбайд болох тус барилдаанд Ёкозуна Хакухо өөрийн биеэр хүрэлцэн ирж, тэмцээнд оролцсон хүүхдүүдэд гарын бэлгээ гардуулах юм. Мөн тэмцээний ялагч хүүхдэд Ёкозуна цолыг нь олгох юм байна.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж