Таймс Сирийн зэвсгийн нууц агуулахыг илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Таймс Сирийн зэвсгийн нууц агуулахыг илрүүлэв

Британийн “Таймс” сонины мэдээгээр Сири улс “Хезболлах” хөдөлгөөнийхөнд нууц агуулахаасаа “газар-газар” ангилалын пуужинг оролцуулсан зэвсэг нийлүүлж байгаа ажээ. Сонин нэг тийм нууц агуулахын хиймэл дагуулаас авсан зургийг нийтэлсэн байна. Уг агуулах нь Дамаскаас зүүн хойд зүгт Адра хотын ойролцоо байдаг ба уг агуулахад  зэвсэг зөөх атомашины парк ч байгаа гэнэ.

Эдгээр зэвсэг  нь Сирид үйлдвэрлэсэн эсвэл тус улсад Иранаас Газар дундын тэнгисийн боомтуудаар дамжуулагдан орж ирсэн байх гэж уг сонин таамаглаад Израилийн хиймэл дагуулын “нүдэнд” өртөхгүйн тулд “Хезболлах” зэвсгийг бүрхэг өдрөөр авч байгаа гэжээ. Ливанд “Хезболлах”-ын зэвсэг Бекаагийн хөндий  болон Өмнөт Ливан дахь агуулахад нь хадаглагдаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж