Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ-ын хамтран зохион байгуулдаг ТОП-150 аж ахуйн нэгжийн шалгаруулалт амжилттай болж, энэ удаагийн шилдгүүд өчигдөр шагналаа гардан авлаа. 12 дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү шалгаруулалт нь аж ахуйн нэгж, бизнесийнхний хүсэн хүлээдэг томоохон сорилго, нэр хүнтэй арга хэмжээ болж чадсан юм. Улс орны хөгжилд томоохон хувь нэмэр оруулж буй үндэсний бүтээн байгуулагч ТОП аж ахуйн нэгж, байгууллагуудын бүтэн жилийн үйлажиллагааг үнэлж дүгнэн, амжилт ололтыг цэгнэдэг энэхүү шалгаруулалтын энэ жилийн онцлог нь ихэнх компани өмнөх жилийнхээ амжилтыг ахиулснаас гадна шинээр олон аж ахуйн нэгж шилдгүүдийн жагсаалтанд багтсанд оршиж байлаа.
ТОП-150 аж ахуйн нэгжийг шалгаруулахад тухайн жилд улсад төлсөн татварын дүн, борлуулалтын хэмжээ, нийгмийн хариуцлагын хэрэгжилт, шинээр бий болгосон ажлын байрны тоо, дэвшилтэт технологи нэвтрүүлэлт, санхүүгийн ил тод байдал, авлигын эсрэг тэмцэл, санал санаачилга, үр дүн зэргийг голлон авч үздэг. 2012 онд дээрх үзүүлэлтүүдийн нийлбэр дүнгээр ТОП-150 аж ахуйн нэгжийг Эрдэнэт үйлдвэр ХХК тэргүүлсэн бол дэд байрт М-Си-Эс Групп шалгарчээ. Тэдний араас МАК, Энержи Ресурс, Петровис, Оюутолгой, АПУ, Номин Холдинг зэрэг компани эхний байруудад жагссан байна
М-Си-Эс Группын хувьд өнгөрсөн жилүүдэд тогтмол эхний байруудад шалгарч ирсэн төдийгүй 2011 онд анх удаа хувийн хэвшлийн салбараас ТОП-150 аж ахуйн нэгжийг тэргүүлж байсан билээ. Тус групп өнгөрсөн 2012 онд нийт 290 орчим тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг улсын төсөвт төвлөрүүлж, мянга гаруй ажлын байр шинээр бий болгожээ. Түүнчлэн Монгол инженерүүд анх удаа 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, хорин мянга орчим хүн амтай Өмнөговь аймгийн Даланзадгад хот, бусад гурван сумыг найдвартай эрчим хүчээр хангах автоматжуулсан хяналт бүхий, ухаалаг дэд станцын төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна.
Шалгуур үзүүлэлтүүдээс “Нийгмийн хариуцлагын чиглэлээр хийгдсэн ажил, үр дүн” хамгийн өндөр буюу 25 хувийг эзэлж үнэлэгддэг. Энэ ч утгаараа Нийгмийн хариуцлагатай компани гэдгээрээ олон түмэнд танигдсан Монголын шилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд ТОП-150 жагсаалтыг бүрдүүлсэн байх юм. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн дэргэдээ байгуулсан Ихсургууль, сувилал, Энержи Ресурс, МАК зэрэг компанийн хөдөө орон нутагт барьсан сургууль, цэцэрлэгийн цогцолбор, М-Си-Эс Группээс залуучуудад зориулж хэрэгжүүлсэн “VivaCity” хороолол зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүд анхаарал татаж байв. Ялангуяа М-Си-Эс Группын хэрэгжүүлсэн “Шинэ гэр” төсөл нь залуучуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх гарцыг бий болгон, тэднийг бага талбайтай, иж бүрэн тавилгатай, боломжийн үнэтэй орон сууцаар ханган 1614 айлын “Viva City” хорооллыг Яармагт барьж, ашиглалтанд оруулсан нь 2012 оны онцлох бүтээн байгуулалтуудын нэг болж чаджээ.
Дээрх томоохон төслүүдээс гадна шилдэг компаниуд байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн салбарт олон сайн сайхан үйлсийг санаачлан, үр дүнтэй хэрэгжүүлсэн байна.
2012 оны ТОР-150 аж ахуйн нэгж
1 | Эрдэнэт үйлдвэр ХХК | 51 | UFC Групп ХХК | 101 | Эм Си Пи Эл ХХК |
2 | М Си Эс групп | 52 | Хөтөлийн Цемент шохой ХК | 102 | Бамбай Секьюрити ХХК |
3 | Монголын алт /МАК/ ХХК | 53 | ТЭСО Корпораци | 103 | Ази Фарма ХХК |
4 | Энержи Ресурс ХХК | 54 | Цахиур ХХК | 104 | Би Ди Сек ХК |
5 | Петровис ХХК | 55 | Туушин ХХК | 105 | Бодиз Автомотив ХХК |
6 | Оюу Толгой ХХК | 56 | Цаст Импекс ХХК | 106 | ХөрсАвтосервисХХК |
7 | АПУ ХК | 57 | Мера ХХК | 107 | Тулга-Импорт ХХК |
8 | Номин Холдинг ХХК | 58 | Бэрэн Групп ХХК | 108 | Өег ХХК |
9 | Вагнер Ази Тоног | 59 | Алтай Холдинг ХХК | 109 | Скай Си Энд Си ХХК |
10 | Бодь Интернэшнл ХХК | 60 | Хьюндай Моторс ХХК | 110 | Нэкст Электроникс ХХК |
11 | Магнай Трейд ХХК | 61 | Космо Трейд ХХК | 111 | МЭЗ ХХК |
12 | Шунхлай Групп | 62 | Тэс Петролиум ХХК | 112 | Комит Сервис ХХК |
13 | Моннис Групп | 63 | Боса Холдинг ХХК | 113 | Мишээл Групп |
14 | Таванбогд Групп | 64 | Жи Мобайл ХХК | 114 | Дарханы Дулааны СүлжээТӨХК |
15 | Сод Монгол Групп | 65 | Техник Импорт ХХК | 115 | Тэнүүн Огоо ХХК |
16 | Витафит Групп | 66 | Волтам ХХК | 116 | Зун Шин ХХК |
17 | М-Ойл Групп | 67 | ТБД-Андууд ХХК | 117 | Монмаг ХХК |
18 | Цайрт Минерал ХХК | 68 | Геомандал Групп | 118 | Алтай Трест ХХК |
19 | Алтандорнод Монгол ХХК | 69 | Улаанбаатар Дулааны сүлжээ | 119 | Их Эзэн Чингис Групп ХХК |
20 | Жаст Ойл ХХК | 70 | М Кей Ай ХХК | 120 | Илч Түлш ХХК |
21 | Хурд Групп | 71 | Бридж Групп | 121 | Цэцэг зочид буудал |
22 | ДЦС IV ТӨХК | 72 | Өгөөж Чихэр Боов ХХК | 122 | Альянс Тех ХХК |
23 | Макс Групп | 73 | Эрдэнэтийн ДЦС ТӨХК | 123 | Интерактив Би Ай ХХК |
24 | Улаанбаатар менежмент ХХК | 74 | Монмасло ХХК | 124 | Хоум Плаза ХХК |
25 | БСБ Сервис ХХК | 75 | Намир Групп | 125 | Ган Хийц ХК |
26 | Скайтел ХХК | 76 | Монроуд ХХК | 126 | Дархан Хүнс ХК |
27 | Наран Трейд ХХК | 77 | МөнхийнҮсэгХХК | 127 | Балтика Монгол ХХК |
28 | Монгол Тамхи Со ХХК | 78 | Дарханы ДЦС ТӨХК | 128 | Хатан Сүлжээ ХХК |
29 | Очир Ундраа ХХК | 79 | Тэдмэнт ХХК | 129 | Энсада Трактрон ХХК |
30 | Дархан Төмөрлөгийн | 80 | Глобал Бридж ХХК | 130 | Тулга Техник ХХК |
31 | Монголиан Стар Мелшерс ХХК | 81 | Барс Групп | 131 | Лоудстоуне Могул ХХК |
32 | Монос Групп | 82 | Шарын Гол ХК | 132 | Да Хүрээ Трейд ХХК |
33 | Нью Прогресс Групп ХХК | 83 | Хасу Мегаватт ХХК | 133 | Шимт Газар ХХК |
34 | Оюуны Ундраа Групп | 84 | Сансар Кабель ХХК | 134 | Анандын Зам ХХК |
35 | Бимекс Холдинг ХХК | 85 | Ай Энд Эр Монголиа ХХК | 135 | Азийн Зам ХХК |
36 | Юнител Групп | 86 | Касс Таун ХХК | 136 | Цомбо ХХК |
37 | Бишрэлт Холдинг ХХК | 87 | Грийн Сити ХХК | 137 | Монгол Маркет ХХК |
38 | ДЦС-III ТӨХК | 88 | НүүдэлчинГрупп | 138 | Говь Гео ХХК |
39 | Монполимет ХХК | 89 | Материал Импекс ХХК | 139 | Илинкс Экспресс ХХК |
40 | Ханбогд Кашимер ХХК | 90 | Гангар Инвест ХХК | 140 | Сэрүүн Сэлбэ ХХК |
41 | Говь ХХК | 91 | Одкон Холдинг ХХК | 141 | Огоот ХХК |
42 | Эрдэнэт Булганы ЦТС ТӨХК | 92 | Монтрак Групп ХХК | 142 | НАНО Планет ХХК |
43 | Хера Холдинг ХХК | 93 | МонголЭмИмпекс концерн ХК | 143 | Мастер Пропертис ХХК |
44 | М Ти Эс ХХК | 94 | Ойн Бирж ХХК | 144 | Монолаб ХХК |
45 | Бласт ХХК | 95 | Юнигаз ХХК | 145 | Хатансүйх Импекс ХХК |
46 | Алтан Жолоо Групп | 96 | Баянгол Зочид Буудал ХК | 146 | Сантис Боловсролын Төв |
47 | Орифлэм Монгол ХХК | 97 | Монгол Экспресс ХХК | 147 | Хустайн Хишиг ХХК |
48 | Эрдэнэт Хивс ХХК | 98 | Ремикон ХК | 148 | Броадбэнд ХХК |
49 | ЖЕМ Интернэшнл ХХК | 99 | Хаан ХүнсХХК | 149 | Хөх Монгол Принтинг ХХК |
50 | ЦДҮСТӨХК | 100 | Геологийн ТөвЛаборатоиТӨҮГ | 150 | Ди Эч Эл Глобал форвардинг ХХК |
ТОР-5 Банк
- ХААН банк
- ГОЛОМТ банк
- ХАДГАЛАМЖ банк
- ХАС банк
- КАПИТАЛ банк
ТОП-5 даатгалын компани
- АРД даатгал
- МОНГОЛ даатгал
- БОДЬ даатгал
- МИГ даатгал
- ПРАКТИКАЛ даатгал
ТОР-10 ББСБ
- Кредит монгол ББСБ
- БИД ББСБ
- Очир-Ундраа ОМЗ ББСБ
- Транскапитал ББСБ
- Нэткапитал ББСБ
- Ньюфонд ББСБ
- Газар партнерс ББСБ
- Монголын санхүүгийн нэгдэл ББСБ
- АБТС ББСБ
- Хөгжил финанс ББСБ
КНХ хэрэгжүүлэгч ТОР-10
- Энержи ресурс ХХК
- ХААН банк
- Наран трейд ХХК
- Капитал банк
- Цайрт минерал ХХК
- Ази фарма ХХК
- ХАС банк
- Скайтел ХХК
- МАК ХХК
- Улаанбаатар дулааны сүлжээТӨХК
Жижиглэнгийн худалдааны ТОР-5 компани
- Номин холдинг ХХК
- Монос групп
- Макс групп
- Бишрэлт холдинг ХХК
- Нэкст электроникс ХХК