Ховор металлын дэлхийн эрэлт нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Ховор металлын дэлхийн эрэлт нэмэгдэж байна

Шинээр гарч ирж байгаа эдийн засгууд, байгальд ээлтэй хэмнэлттэй технологи газар авч байгаатай холбоотойгоор ховор металлийн дэлхийн эрэлт нэмэгдэж байна. Эрчим хүчинд хэмнэлттэй бүтээгдэхүүний үйлдвэрлэл Японы аж үйлдвэрийн чухал салбар. Японы үйлдвэрлэж байгаа цахилгаан автомашин, агаарын температур тохируулагч, тоос сорогч зэрэг сүүлийн үеийн бүхий л бараанууд улам бүр цахилгаанд хэмнэлттэй болж байгаа.

1.3 тэрбум хүнтэй Хятад улс ховор металлынхаа нөөцийг тодруулж, эрэлтээ нэмэгдүүлж байна. Ховор металлуудын дунд байгалийн соронзон ордог. Эдгээр соронзонг эрчим хүч бага зарцуулдаг DVD тоглуулагч зэрэг бүтээгдэхүүнд болон байгальд ээлтэй цахилгаан моторууд үйлдвэрлэхэд ашигладаг. Хятад улс дэлхийн ховор металын нөөцийн дийлэнх хувийг агуулж байгаа бөгөөд тэр дундаа Ганжоу, Жиангси мужууд ховор металлаараа Хятаддаа зартай.
Хятад ховор металлаа Япон болон АНУ-д экспортолдог. Гэсэн ч сүүлийн таван жилийн дотор дотоодын хэрэглээ нь гурав дахин нэмэгдсэн. Хэдэн жилийн дараа гэхэд ховор металлын олборлолт дотоодын хэрэгцээтэй нь дүйцэх болно гэж тооцож байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор Бээжин ховор металлын экспортоо багасгасаар байна.

Дэлхийн нөгөө өнцөгт Латин Америкийн Боливи улсад Ла Паз хотоос автомашинаар 12 цаг явах газар Уюуни давст нуур оршдог. Давс нуурны ус литиумаар баялаг. Дэлхийн литиумын бараг тал хувь нь энд байна гэж геологичид тооцоолж байна. Зөөлхөн мөнгөлөг цагаан өнгөтэй ховор металлыг литиум-ион баттерей хийхэд ашигладаг бөгөөд үүнийг ашиглан алс зайд явах чадалтай цахилгаан автомашинууд хийх бололцоотой юм. Япон, Хятад, Өмнөд Солонгос, Европын компаниуд литиумын үйлдвэр байгуулъя гэсэн санал Боливид тавиад байгаа  бол Боливийн засгийн газар хариуд нь технологио үнэгүй дамжуулж, санхүүгийн хувьд хамтарч ажилла гэсэн санал тавьсан байна. Болив 2013 оноос литиум болосвруулах үйлдвэрээ байгуулж эхлээд 2018 он гэхэд литиум баттерейнүүд үйлдвэрлэж эхлэхийг зорьж байгаа юм. Тус улсын эдийн засгийн цаашдын хөгжилд литиум чухал нөлөө үзүүлнэ гэж тооцоолж байна.

Ховор металын өөр нэг орд газар Канадын Онтариод байдаг бөгөөд эндхийн орд хромиум, никелээр баялаг. Никелийг ашиглан никел-устөрөгчийн баттерей хийдэг бөгөөд энэ нь аюулгүй байдал талаасаа найдвартай байдаг тул цахилгаан-бензинийг зэрэг ашигладаг хайбрид загварын автомашинуудад ашигладаг.
Өмнөд Африкийн Иоханнесбург хотоос 160 км зайд байдаг Рустенбург хотод нэгэн уурхай байдаг. Уурхайн захирал цагаан арьстай эр нэг тонн хүдэрнээс ердөө гурван грамм платиниум гаргаж авдаг гэж ярьсан. Платиниумыг хүмүүс хуримын бөгж хийхэд ашиладаг хэдий ч дэлхийн платиниумын 60 хувийг моторт хөдөлгүүрээс ялгардаг утааг цэвэрлэхэд каталист болгож ашигладаг байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж