
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас ойрын өдрүүдийн цаг агаарын байдал болон хаваржилт, мал төллөлтийн талаар маргааш 11.00 цагт өөрийн байрандаа танилцуулах гэж байна. Хуралд Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал болон албаныхан оролцох ажээ. Урин дулаан цаг ирж буй ч хөдөө орон нутагт цаг агаарын байдал муудсан, мал төллөлтийн байдал харилцан адилгүй байгаа учраас ийнхүү албаныхан нэгдсэн мэдээлэл өгөхөөр болсон байна.
У.БОЛОР